Нэгээс дөрвөн насны хүүхдэд мультвитамин өгөх шаардлагатай юу?

2014 оны 4 сарын 23

Мэргэжлийн хүмүүс хүүхдэд өдөр тутам мультвитамин өгөх эсэх дээр хоёр хуваагддаг.  Таныг өөрийнхөө шийдийг гаргахад туслах зорилгоор дараах мэдээллийг орууллаа.

Хүүхэд чинь ногоон өнгөтэй хүнсний жимс ногоо идэхийг огт хүсэхгүй байна уу? Зөвхөн цөцгийн тос, жимсний чанамал, самрын тостой талх идэж байна уу? Хүүхдийг өдөр тутам эрүүл мэндэд сайн хоол хүнсээр хооллоно гэдэг ямар ч эцэг эхийн хувьд амаргүй ажил байдаг. Хэдийгээр танай сайн хүүхэд бүх л төрлийн жимс ногоог дуртай иддэг ч эцэг эх бидний хувьд хүүхэд маань хангалттай шим тэжээлийг авч байгаа болов уу гэж ямагт санаа зовж өдөр тутам нэмэлт амин дэм өгөх үү гэж эргэлзсээр байдаг.

Өнөөдрийг хүртэл мэргэжлийн судлаач, эрдэмтэд 1-4 насны хүүхдэд мультвитамин зайлшгүй хэрэгтэй юу гэдгийг батлаагүй учраас та өөрөө шийдэх хэрэгтэй ажээ.

Vitamine PillenХүүхэддээ мультвитамин өгөх шалтгаан

  • Хүүхэддээ эрүүл хүнс өгөхийг алхам тутамдаа хичээдэг ч ихэнх хүүхэд таны өгсөн болгоныг дуртай иддэггүй. Ийм үед мультвитамин өгөх нь ямар ч байсан дутагдал шим тэжээлийг нөхөх бөгөөд сэтгэл чинь амардаг.
  • Тухайн хүүхэд эрүүл мэндийн болон ямар нэг хүнсний бүтээгдэхүүний харшилтай бол мультвитамин чухал үүрэг гүйцэтгэнэ. Жишээ нь сүү цагаан идээний харшилтай хүүхдэд илүү кальци, Д амин дэм зайлшгүй шаардлагатай.  Ногоон хоолтон буюу мах, өндөг, сүү цагаан идээ иддэггүй хүүхдэд илүү хэмжээний Б12, Д, кальци, төмрийн бэлдмэл хэрэгтэй. Эдгээр тохиолдолд эмчийн зөвлөгөөг давхар заавал авах ёстой.

Хүүхэддээ мультвитамин өгөхгүй байх шалтгаан

  • Мультвитамин хүүхэддээ өгснөөр санаа амарч, шим тэжээлтэй, эрүүл хүнсээр зориуд хооллох зүтгэл багасч эцэг эхийн анхаарал буурдаг.
  • Мультвитаминийг хэзээ ч шим тэжээлтэй хоол орлуулагч болгон хэрэглэж болохгүй.

Ингээд та хүүхэддээ мультвитамин өгөхөөр шийдвэл дараахыг сайтар уншаарай

  • Насанд нь тохирсон хүүхэд зориулж үйлдвэрлэсэн амин дэмийг сонгох. Ингэснээр хүүхэд тань жижигхэн биендээ тохирсон хэмжээний тэжээлийг авах болно.
  • Хүүхэддээ зөвхөн заасан хэмжээний дагуу амин дэмийг өгөх. Хэмжээ хэтрүүлэх нь онц ноцтой нөхцөлд хүргэж болохыг сана.
  • Хүүхэддээ идүүлэхийн тулд “чихэр” гэж хуурч болохгүй. Учраа мэдэхгүй хүүхэд үүнд итгэн илүү ихийг идэх хүсэл төрөх ба гоёмсог зурагтай гадна талын шошгог аль хэдийн хүүхдийн анхаарлыг ихээр татсан байдаг.
  • Ямар ч тохиолдолд хүүхэд өөрөө олоод идэж болохоор газар хадгалж болохгүй.
  • Заавал өөрөө харж байж өгөх хэрэгтэй
  • Хэдийгээр мультвитамин ууж байгаа ч үргэлж сайн хоолоор хүүхдээ тэжээхэд анхаарах нь бидний үүрэг гэдгийг мартуузай
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1933
0 эможи
keyboard_arrow_up