Хувцасаа арчилж цэвэрлэх 14 ашигтай зөвлөгөө

2015 оны 3 сарын 20

Хүн болгонд өөр өөрийн гэсэн өмсөх дуртай хувцас гэж байдаг. Гэтэл хайртай хувцсан дээр чинь ямар нэгэн толбо, сэв үүсчихвэл өмсөхөд хэцүү атлаа тэр чигт нь хаяхад дэндүү харамсалтай болдог. Тэгвэл дараах 14 зөвлөгөөнүүд нь ямар нэгэн байдлаар сэвтэж, бохирдож, асуудал үүссэн хувцаснуудыг маш энгийн бөгөөд хялбархан аргаар сэв, толбо, асуудлыг нь арилгах аргуудыг санал болгож байгаа юм.

1. Суганы толбыг нимбэгний шүүс, жигнэмэгний сода ашиглан арилга. Толбыг нимбэгний шүүс, усны холимгоор арч. Арилахад хэцүү суганы толбыг угаахаасаа өмнө жигнэмэгний содыг устай хольж зуурч үрээд хэдэн минут байлгасны дараа усаар зайл.

2. Хувцсанд шингэсэн хүчтэй үнэрийг арилгахдаа бага зэрэг архиар шүрш. Өмсөхөсөө өмнө цамцаа угааж амжихгүй нөхцөлд дарагшсан муухай үнэрийг арилгахын тулд бага зэрэг архиар шүршээд хатаа.

3. Уруулын будагны толбыг арилгахдаа үсний лак ашигла. Даавуун дээр үлдсэн уруулын будагны толбыг арилгахдаа үсний лакаар шүршиж хэсэг байлгаад толбыг өнгөцхөн үрээд дараа нь угаа. Гэхдээ шинэхэн үсний лаканд их хэмжээний спирт агуулагддаггүй учир энэ аргыг ашиглахаасаа өмнө үсний лакныхаа хугацааг хараарай.

4. Өнгөгүй хумсны будгаар нарны шилнийхээ гарыг чангаруул. Нарны шилний чинь гар суларчихаад яг одоо гарын дор жижиг халив байхгүй бол хумсны өнгөгүй будаг түрхээд түр зуур чангалж болно.

5. Гээгдэх гээд байгаа товчийг хумсны будгаар тогтоо. Мэдээж энэ арга мөн л түр зуурынх. Товчоо бөхлөх хүртлээ өнгөгүй хумсны будаг түрхчих.

6. Илгэн гуталны арилахгүй толбыг хумсны хуурайгаар арилга. Цаасан хуурай ашиглахаа мартуузай.

7. Арьсан гутлан дээрх толбыг цагаан цууны уусмалаар норгосон зөөлөн үстэй сойзоор арилга. Таны арьсан гутал цас, бороо, давс гээд ямар нэгэн зүйлээс болж толботсон бол зөөлөн үстэй сойзыг цагаан цуунд дүрээд толбыг арилтал зөөлөн үр.

8. Лакан гутлан дээрх үрэлтээс үүссэн толбыг вазелинаар арилга. Хөвөнтэй модыг вазелинд дүрээд үрэлтээс үүссэн толбыг үрж арилга.

9. Дасгал хийж, гүйсний дараа кетэн дотроо бага зэрэг жигнэмэгний сода цац. Энэ нь хөлс болон үнэрийг арилгана.

10. Хөхний даруулганы дотор талын хатуулга төмөр гарч ирээд байвал хэсэгхэн наалддаг хөвөн даавуу наачих.
11. Улаан дарсны толбыг цагаан дарсаар арилга. Угаахаасаа өмнө улаан дарсны толбон дээр цагаан дарс дусааж хэдэн минут байлгаад угаа.

12. Тосны толбыг аяга таваг угаагч шингэнээр арилга.

13. Шилэн триконы урагдлыг нэмэгдүүлэхгүйн тулд хумсны лак түрх. Хувцасаа арчилж цэвэрлэх 14 ашигтай зөвлөгөө 13

14. Гацсан цахилгаан товчинд хөвөнтэй мод ашиглан вазелин түрх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19278
0 эможи
keyboard_arrow_up