Өдөрт 30 минут дутуу унтахад л аюултай
Долоо хоногийн туршид өдөр бүр 30 минут дутуу нойрсвол чихрийн шижин өвчинд нэрвэгдэж, илүүдэл жинтэй болох магадлал өндөрсдөг хэмээн Бристолийн их сургууль, Уэйл Корнеллын нэрэмжит Анагаах ухааны коллежийн эрдэмтэд анхааруулж байна. Тэд 552 хүний дунд судалгаа явуулаад долоо хоногийн туршид шөнө бүр 30 минут дутуу унтдаг хүмүүс таргалж, эрүүл мэндийн асуудалтай болох магадлал 72 хувиар өндөрсдөг гэдгийг тогтоожээ.
Харин зургаан сарын туршид нойр дутуу явсан хүмүүс чихрийн шижин өвчинд нэрвэгдэх аюултай гэнэ. Чихрийн шижин өвчин хараагүй болох, зүрхний шигдээст нэрвэгдэх, цус харвах зэрэг магадлалыг өндөрсгөхөөс гадна мэдрэлийн эд эс, судас гэмтэх аюулд хүргэдэг байна.
Нойр дутмаг явбал хүний биеийн даавруудын ердийн агууламж зөрчигдсөнөөр эрүүл мэндэд нь асуудал үүсдэг гэнэ. Өмнө явуулсан судалгаагаар ээлжийн ажил нь мөн чихрийн шижин өвчинтэй болох магадлалыг өндөрсгөдөг гэдэг нь тогтоогдсон билээ.
Харин зургаан сарын туршид нойр дутуу явсан хүмүүс чихрийн шижин өвчинд нэрвэгдэх аюултай гэнэ. Чихрийн шижин өвчин хараагүй болох, зүрхний шигдээст нэрвэгдэх, цус харвах зэрэг магадлалыг өндөрсгөхөөс гадна мэдрэлийн эд эс, судас гэмтэх аюулд хүргэдэг байна.
Нойр дутмаг явбал хүний биеийн даавруудын ердийн агууламж зөрчигдсөнөөр эрүүл мэндэд нь асуудал үүсдэг гэнэ. Өмнө явуулсан судалгаагаар ээлжийн ажил нь мөн чихрийн шижин өвчинтэй болох магадлалыг өндөрсгөдөг гэдэг нь тогтоогдсон билээ. - See more at: http://www.wikimon.mn/content/60217.shtml#sthash.EOq6JEPg.dpuf