Нүүр будалтын үндсэн техник гэж юу вэ?

2015 оны 3 сарын 16

Суурь


Аливаа байшингийн суурь сайн байж, дээр нь давхарлаж, єндєрлєж болдог. Тvvнтэй нэгэн адил нvvрний арьс тань чийглэг, эрvvл єєрєєр хэлбэл, барзгар биш байвал дээр нь тавигдах крем, энгэсэг, тень жинхэнэ утгаар vvргээ гvйцэтгэх болно. Тиймээс нvvрээ будахаас ємнє арьсаа хэвийн эсэхэд анхаараарай. 
Бvсгvйчvvл суурь кремийг хэрэглэхдээ арьсныхаа онцлогийг заавал харгалзах хэрэгтэй. Тухайлбал, кремийн єнгє таны арьстай дvйцэж байна уу? Мэдээж хэрэг, таны арьсны єнгє болон чанар боломжийн vзvvлэлттэй бол крем нэг их шаардлагагvй. Харин арьсны єнгє жигд биш байвал зузаан тvрхэж болох юм. Гэхдээ энэ нь єє сэвээ далдлах гээд шав гэсэн vг хараахан биш. Таны энэ хvслийг биелvvлэхэд бас энгэсэг тусална гэдгийг санагтун. 
Кремийг жигд харагдуулахын тулд хурууны єндгєєр энд тэнд бага багаар нялах бєгєєд мєн хуруугаар болон бага зэрэг чийглэсэн пролоноор тараавал зохистой. Хамгийн гол нь суурь крем нь нvvрэнд тань маш нимгэн давхарга vvсгэсэн байх учиртай юм. Харин нvдний эргэн тойронд тvрхэх хэрэггvй. Учир нь зовхи маш эмзэг бєгєєд тень тавих нь нvдний vрчлээсийг тодруулдаг муу талтай. 

Энгэсэг 

Нvvрний арьсан дахь тослогийг шингээхээс гадна бага зэрэг єє сэв тухайлбал, батга, сэвх болон єргєссєн капиляр судсуудыг далдлах vvрэгтэй бvтээгдэхvvн. Нvvрийг тєгс хэлбэржvvлэхэд арьсны тань єнгєнд нийцэх буюу арай бараан хоёр єнгийн энгэсэг хэрэгтэй. Нэг єнгийн энгэсэг хэрэглэх нь нvvрийг хэтэрхий мэлгэр харагдуулдаг талтай. Тиймээс бараан энгэсгийн тусламжтай жишээ нь, хамрыг єндєрсгєж, нvvрийг зуйван харагдуулж болно. 
Тvvнчлэн, энгэсгийг суурь кремийн нэг адил хэт зузаан тvрхэх хэрэггvй. Манай эмэгтэйчvvдэд суурь крем болон энгэсгийг хэрэглэхдээ чихнээс хойш, эрvvнээс доош хэсгийг орхигдуулчихдаг нэг дутагдал бий. Мєн энгэр цээж, мєр, нуруугаа ил гаргах хувцас ємсєх бол адил анхаарах хэрэгтэй. Нэг л их цагаан царайтай мєртлєє бусад нь нvvрнээсээ тєсєє бор бол vнэмшилгvй мєртлєє инээдэмтэй харагдах биз. 

Тень 

Сvvлийн жилvvдэд бvсгvйчvvл маань хувцас болон аксессуартаа тохируулан тенийхээ єнгийг сонгох болсон нь тун магтууштай хэрэг. Гэвч зарим vед дээр дурдсанчлан мєн л хэтрvvлэгтэй байдал ажиглагддаг. Тенийн хувьд єнгєний зохицол болон уусгалт тун чухал. Жишээ нь, цэнхэр-ягаан болон шар-улбар шар-ногоон, саарал-ягаан, саарал-цэнхэр, бор-шаргал єнгvvд хоорондоо тун гайхалтай зохицдог билээ. 
Харин ямар ч єнгийн тенийг тvрхэхдээ цагаан цайвар болон сувдан шаргал єнгийг зайлшгvй суурь болгох хэрэгтэй. Энэ нь нvдийг єнгєлєг, vзэмжтэй харагдуулахад нєлєєлєхєєс гадна дээр нь тавих єнгийг уусгаж єгдєг давуу талтай юм. Мєн єнгє уусгалтын хувьд цайвраас бараан руу чиглvvлбэл илvv оновчтой. Нэмж хэлэхэд, зовхины vрчлээсийг шороон гэж ярьдаг тень улам тодотгодог. Тvvний оронд бага зэрэг гялалзсан тень байвал зvгээр. Мєн цайвар тенээр нvдийг тойруулах нь багасгаж харагдуулдаг талтай. 
 
Хацар єнгєлєгч 

Нvvрийг хэлбэржvvлэхэд хамгийн гол vvрэгтэй бvтээгдэхvvн. Энэ тал дээр эмэгтэйчvvдийн хамгийн их гаргадаг алдаа нь нvvрний арьстай vл зохицох єнгийн хацар єнгєлєгч хэрэглэх явдал. Бор, бараандуу арьс ягаан єнгєтэй хэрхэвч зохицдоггvйг тэд анзаардаггvй. Мєн хацар єнгєлєгчийг оновчтой тvрхээгvйгээс тухайлбал, шанааг улам єргєсгєснєєр яг л хохимой толгой мэт харагдуулдаг гэмтэй. 

Уруулын будаг 

Дундаас дээш насныхан ихэвчлэн тод мєртлєє хvрэн ягаан єнгєєр уруулаа буддаг нь ажиглагддаг. Бvр єдєр бvр, улирал тутамд шvv. Энэ єнгє заримдаа тэдний насны хэмжээг заах шиг санагддаг юм. Зуны аагим халуунд бараан єнгєєр будсан уруул бусдад улам халууцуулах шиг мэдрэмж тєрvvлдгийг санууштай. Тvvний оронд ялимгvй єнгє оруулсан єнгєлєгч зохимжтой юм. Уруулын будагны єнгийг царайнаас гадна шvдний єнгийг бодолцож сонгох хэрэгтэй. Жишээ нь, та хєх туяа бvхий шvдтэй бол хэт бараан болон цайвар єнгє дэмий. Мєн зэгэл єнгє улам л дэм єгдєг. Yvний эсрэгээр, шар шvдтэй хvн улаан, улбар шар, шаргал єнгєєр уруулаа єнгєлєх нь зохимжгvй юм. 
Харин цэнхэр шvдэнд хориотой єнгийг туршаад vзэхэд гэмгvй. Гялалзсан цайвар єнгє уруулыг бумбагар харагдуулдаг. Тэгэхлээр хэтэрхий даравгар, зузаан уруултай эмэгтэй боронзтой, гялгар єнгєєр будаж болохгvй нь. Хvмvvсийн дээд доод уруулын харьцаа ихэвчлэн ондоо байдаг. Мєн аль аль нь хэт нимгэн, эсвэл хэт зузаан байх нь бий. Байгалийн энэ алдааг засч залруулахын тулд нимгэн уруулыг давуулж, харин зузаан уруулын ирмэгний дотуур хvрээлж єгєх ёстой. 

Сормуусны будаг 

Хэт хуучин будаг сомуусны vс, ширхэг бvрийг хооронд нь наалдуулж барьцалдуулдаг. Тvvнчлэн сормуусаа дэрвийлгэе гэвэл дээд хэсгийг нь оролдохгvйгээр зєвхєн доороос нь угнаас нь vзvvр хvртэл будах ёстой. Харин зvгээр л шулуун харагдуулъя гэвэл дээр, доороос нь ээлжлэн будахад хангалттай. 

Нvдний хvрээлэгч харандаа, тушь 
Уйтгартай нvдийг сэргээх хамгийн гол хэрэгсэл. Тvvний оролцоотойгоор нvдийг тодотгож, томруулан бас бага зэрэг сээтэгнvvр мэт болгож болно. Дээд зовхийг бvрэн хvрээлэх нь нvдийг торомгор, харин доод зовхины хувьд хурц, ширvvн дvр тєрхтэй болгож хувиргадаг. Єдєр тутамд тушээр будах нь тийм ч аятайхан харагдуулдаггvй. Харин харандаа нь тушийг бодвол тогтоц бага боловч нvдийг арай л “амьдрал”-тай харагдуулна. 

Эцэст нь хэлэхэд нvvрээ хэтрvvлж будсанаас багадуулсан нь дээр.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19235
0 эможи
keyboard_arrow_up