Гуравхан орцтой жигнэмэг
Хүүхдүүддээ сахаргүй, тэжээллэг гуравхан орцтой жигнэмэг хийж өгөөрэй Ингээд бэлдэхэд амархан төдийгүй цаг хэмнэсэн өглөөний хоол бэлдэх жорыг танд хүргэж байна
-
1

1 аяга овъёос буюу геркулес 1/2 аяга үзэм 1ш банана бэлдэнэ.
-
2

Үзэмээ жижиглэж хэрчинэ
-
3

Blender буюу холигч машиндаа овъёосоо мөн хуваасан гадилаа хийгээд 5 минут холино.
-
4

5 минут холисоны дараа зуурмаг маань ийм болсон байна.
-
5

Том аяганд зуурмагаа хйиж дээрээс нь үзэмээ хийн сайтар хутгаж өгнө.
-
6

Листээ масло-р тослоод каликан цаасаа дэвсэнэ. Зуурмагаа хоолны халбагаар таслаж аваад 2 алгаараа жигэнэмэгний хэлбэрт оруулж өгнө.
-
7

Энэ жороор хийхэд 9ш болж байна. Жигнэмэгээ хийхээс өмнө 10мин зуухаа халаахаа мартав аа. Ингээд 180'C-т 15минут хийгээд л болоо.
-
8

За ингээд гуравхан орцтой жигнэмэг маань бэлэн боллоо.Та болоод таны хүүхдүүдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
