Эмэгтэйчүүд ээ, Сарын тэмдгийн үед хэрхэн хооллох вэ?

2015 оны 3 сарын 13

Бүсгүй хүн бүр байгалийн жам ёсоор сар тутам эмзэг өдрүүдтэй тулгардаг шүү дээ. Тэгвэл энэ өдрүүдэд хэрхэн хооллож, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах аргыг хүргэж байна.

  1. 1

    Сарын тэмдэг ирсэн үед эсвэл ирэх мөчийг нь дөхүүлэн дараах 5 хоол, хүнсийг эрчимтэй, зөв хэрэглээрэй. Ингэснээр таны сарын тэмдэг ямар нэгэн өвдөлт, зовиургүй ирэхээс гадна биеэс гадагшилж, алдагдаж буй эрдэс бодисыг нөхдөг байна.

  2. 2

    Навчит ногоон ургамал - Байцаа, салат навч, бууцай, яншуй, цэцэгт байцаа гэх мэт навчит ногоон хүнсний ногоо, ургамал нь төмөр болон витамин В агуулдаг төдийгүй сарын тэмдгийн үед гэдэсний дүүрэнгийг тайвшруулж намдаах ач холбогдолтой тул дээрх ногоогоор салат хийж идэх, түүхийгээр нь идэх зэргээр хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

  3. 3

    Сарын тэмдгийн үед эмэгтэй хүн маш их элчлэг, шим тэжээл алдаж ядарч, сульддаг тул таны алдсан элчлэгийг өөх тосгүй элчлэг, калориор нөхөх арга бол самар юм. Бүх төрлийн байгалийн гаралтай самар нь өөх тосгүй элчлэг, омега - 3 агуулдаг тул сарын тэмдэг ирсэн үед таны эрч хүч, энергийг эргүүлэн авчрах ид шидтэй.

  4. 4

    Жимс жимсгэнэ - Сарын мөчлөгийн үед гэдэс, хэвлий дүүрэх, хоол шингэхгүй байх зэрэг төвөгтэй, таагүй асуудал үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн зэрэгцээ дутагдсан амин дэмийг нөхөхийн тулд дуртай жимсээ идээрэй. Өглөө, өдөр, оройд шинэхэн жимс идээд байвал ядарч сульдахгүйгээс гадна хоол боловсруулах тогтолцоо тань хэвийн ажилна.

  5. 5

    Whole grain буюу бүхэл үр тарианы гурил, бор будаа, арвай будаа, хөц будаа, бор гурил зэрэг нь сарын тэмдгийн үед хамгийн хэрэгтэй, эрүүл тэжээл болдог байна. Таны алдагдаж буй эрдэс бодис, шим тэжээл, амин дэмийг нөхөөд зогсохгүй, сарын тэмдгийн тогтворжилтыг хангаж, хоол боловсруулах үйл ажиллагааг хэвийн байлгадаг ач тустай. Тиймд талх, жигнэмэг, будаатай зутан зэргийг хийж идэхэд нэн тохиромжтой.

  6. 6

    Сарын тэмдгийн үед зайлшгүй хэрэглэх ёстой хүнс бол бүх төрлийн мах. Тэр дундаа шинэхэн, улаан үхрийн мах хэрэглэх нь зүйтэй. Зөвхөн мах л сар тутам алддаг кальци, төмрийг нөхөж дараагийн сарын тэмдэг ирэх хүртлэх төмөр, кальцийн агууламжыг тогтвортой барьж чаддаг байна. Сарын тэмдгийн үед нэг ёсондоо эмэгтэй хүн шимт бодисын хамт илүүдэл муу цус алддаг тул бие организм ихээхэн хямарч, сульдаж, зан ааш өөрчлөгдөж уурлаж уцаарлах нь бий. Энэ үед махан хоол тогтвортой идсэнээр богино хугацаанд шаардлагатай эрдэс бодисыг нөхөхөөс гадна сэтгэл зүйн хувьд тайван, амгалан болдог байна. Тиймд өдрийн цагаар махан хоол, оройн цагаар багахан хэмжээний махан хоол идээрэй. Ялангуяа шүүрхий мах, стэйк идэх нь хамгийн сайн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19147
1 эможи
keyboard_arrow_up