ТАНД ЗӨВЛӨХӨД: Нимбэг бүхнийг эмчилнэ
Нимбэг жимсэнд маш олон төрлийн аминдэм, ашигтай бодис байдаг учир түүнээс өөр ид шидтэйг олох аргагүй мэт. Уг жимс хоолойн ангина, даралт ихсэх болон гепатит өвчний үед ч хэрэглэвэл тустай аж. Жишээ нь, хоолой өвдсөн үед тал нимбэгийг хальстай нь иддэгээс гадна нимбэгийн шүүсийг усаар шингэлээд хоолойгоо зайлахад өвчнийг анагаадаг байна. Өөх тостой хоол идсэний дараа шар хөөрөх, дотор муухайрах үед нимбэгийн шүүс уувал зүгээр болдог. Мөн ханиад томууны үед эмчилгээний ногоо, нимбэгтэй цай уувал бие организм дахь кальцийн хэмжээг хэвийн барьж чадна. Кальци бол халуунтай тэмцэхэд сайн туслагч юм. Хэрэв гепатиттай бол нимбэгийн шүүсийг бага зэрэг шингэлэн 12 цаг байлган өдөр бүр аягаар уувал ашигтай.