Амархан турах ”шилдэг” аргууд

2015 оны 3 сарын 12

Дэлхий нийтээр хамгийн аюултай өвчний жагсаалтанд орох болсон таргалалт ихэнх бүсгүйчүүдийн байнга санаа зовж явдаг асуудал болж байдаг.  Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх нь турах хамгийн шилдэг арга гэдэг ч хүн болгон хэрэгжүүлж чаддаггүй. Ялангуяа зав багатай бүсгүйчүүд ярихаас биш хийж чаддаггүй. Тиймээс заавал фитнесд явалгүйгээр амархан турах  “шилдэг” хэдэн  аргыг хүргэж байна.

Нэг. Хамгийн хямдхан тураах эм бол ус. Хоолоо хасахгүйгээр өдөрт 1.5 литр ус уух нь бодисын солилцоог сайжруулж, илүүдэл бодисуудыг гадагшлуулдаг.


Хоёр.  Зөв амьсгалж сурах нь таны биеийг эрүүлжүүлэхээс гадна тураадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга гэнэ. Хамраараа алгуурхан амьсгаагаа авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар таны амьсгал зөв хэвийн явагдаж бодисын солилцооны тань хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жингээ барих мөн хасах үүсвэр тавигддаг.


 

Гурав. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүн амархан турдаг гэдэг. Учир нь их өлсөж байгаад их идэх нь ходоод онд муу, таргалах эх үүсвэр болдог аж. Өглөө ажлаасаа гарахдаа бага ч гэсэн юм идэхийг бүх турах аргууд зөвлөдөг юм.


Дөрөв.  Ааруул тураах жоронд ордог гэдгийг ихэнх бүсгүйчүүд мэддэггүй. Гурилтай холиогүй, хөдөөний цэвэр ааруул идэх нь жингээ барих сайн арга болдог. Ааруул идвэл гэдэс ходоод цэвэрлэгдэхээс гадна өег байдаг учир их хоол идэх шаардлагагүй байдаг. Ялангуяа хоолоо хасахаар шийдсэн бол өлссөн үедээ жижигхэн ааруул идэхэд хангалттай.

Тав. Жимс, ногоо ихтэй хоол идэх. Одоо хийдэг хоолныхоо жорноос махны хэмжээг багасгаж, ногооны орцыг нэмэгдүүлэх. Гэхдээ их төмс идэх ч бас жин нэмэхэд нөлөөлдөг.

Зургаа.  Тураах зориулалттай цайнуудын ихэнх нь ногоон цай байдаг. Гэхдээ зүгээр л баахуу цай ч бас турахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Гэхдээ мэдээж чихэргүй.


Долоо. Кофе уухаа багасгах. Учир нь чихэргүй хар кофе уудаг монгол хүн цөөхөн. Чихэртэй уух юм хамгийн ихээр таргалуулдаг гэнэ.


Найм.  Хамгийн сүүлд турна гэдэгтэй итгэлтэй байх. Яаж турах вэ гэж байнга үглэж явахын оронд дээрх турах аргуудаас даруй амьдралдаа хэрэглэж эхлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19040
2 эможи
keyboard_arrow_up