Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

2015 оны 3 сарын 12

Хаврын улирал ирж буй энэ үед хавсарга салхитай, шороон шуургатай, хуурайшилт ихтэй байдаг. Тиймээс арьс, тэр тусмаа нүүрэндээ илүүтэйгээр анхаарал тавих  шаардлагатай. Юуны өмнө арьс хуурайшиж эхэллээ л бол элдэв тос түрхэж огт болохгүй. Арьс хуурайших нь ус, чийг дутагдсанаас үүдэлтэй тул зөв угааж, арчлахаас эхлэх хэрэгтэй. Мөн:

Өглөө-Идэвхтэй чийгшүүлэгч агуулсан өдрийн тосыг нүүрний арьс, зовхи, хүзүүндээ түрхээрэй.

Өдөр- Салхитай халуун өдөр нүүрний арьсаа косметик мини-спрейгээр чийгшүүлж байх нь чухал. Мөн өдрийн туршид арьсыг тусгай лосьон, сальфетканы тусламжтайгаар цэвэрлэх нь арьсанд гадны элдэв нян бактери, тоос наалдахаас сэргийлнэ.

Орой- Ачаалал ихтэй өдрийн дараа арьсаа амраахын тулд унтахынхаа өмнө тайвшруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй сүүн шингэнээр нүүрээ арчлаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19039
0 эможи
keyboard_arrow_up