Элсэлтийн ерөнхий шалгалтанд хэрхэн бэлдэх вэ?
Юуны өмнө хүссэн сургуульдаа орохыг хүсэж байвал зорилгоо зөв тодорхойл. Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж байгаа зарим сурагчдын гаргадаг алдаа бол яг ямар мэргэжлээр мэргэших гэж буйгаа шийдэж чадахгүйгээс үүдээд олон хичээлийг нэгэн зэрэг бэлддэг явдал юм. Хүн өөрийн сонирхдоггүй чиглэлээр суралцвал амжилт гаргах нь ховор. Тиймээс өөрийн зорьсон зорилгоо зөв тодорхойлоод, яг өөрийнхөө сонгосон мэргэжлээр 2-3 хичээл сонгож чанартай бэлтгэх хэрэгтэй.
Сонгосон хичээлийнхээ дагуух мэдлэгээ бататган гүнзгийрүүлэхээс гадна тест бөглөх хурд, тактик 2-тоо анхаар. Хүүхдүүд тестээ эхнээс нь дараалуулан хийх гээд мэдэхгүй зүйл дээрээ их цаг алддаг. Тиймээс мэддэг зүйлсээ түрүүлж хийгээд, сүүлд нь сайн бодож, сэтгэж хийх шаардлагатай даалгавруудыг гүйцэтгэсэн нь дээр. Үүний тулд хугацаагаа нарийн тооцоолохоо мартав аа.
Эцэст нь хэлэхэд “Чи чадна”.