ТАНД ЗӨВЛӨХӨД: Арьсаа чийгшүүлмээр байна уу?
Зөгийн бал ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг тул байнга хэрэглэвэл эрүүл мэндэд тустай. Тиймээс та бүхний арьс хуурайшаад байвал зөгийн балтай ус ууж хэвшээрэй. Сар уухад л үр дүн нь мэдрэгдэх бөгөөд арьсыг чийгшүүлж, зөөлрүүлдэг байна.
Зөгийн балны тухай товчхон
Зөгий цэцэгс дамжин балт шүүс цуглуулж, үүрэндээ боловсруулан зөгийн балыг гаргаж авдаг. Зөгий балт шүүсийг ферменттэйгээ хольж, сархиагтаа хийж, 21-28 хоногийн дараа бал бүрэн гүйцэт боловсордог. Цэцэг бүрийн балт шүүсний бактерийн эсрэг үйлчилгээ нь өөр өөр байдаг. Зөвхөн нэг төрлийн ургамал-цэцэгсээс цуглуулсан бал (монофлёр бал) нь бактерийн эсрэг үйлчилгээгээр илүү байдаг. Олон төрлийн ургамал цэцэгсээр цуглуулсан бал (полифлёр бал)-ыг олон төрөл зүйл ургамлаас цуглуулах явцад эмийн ургамал давамгайлсан бол өндөр чанар, эмчилгээний үйлчилгээ нь хамгийн сайнд тооцогддог. Зөгийн бал нь глюкоз, фруктоз гэх мэт нүүрс-усны үндсэн эх үүсвэр тул өсч бойжиж буй хүүхэд, ачаалалтай ажилладаг хүмүүс болон тамирчдад ихээхэн хэрэгцээтэй байдаг. Нүүрс-усны агууламжтай хүнс хэрэглэсний дараа цусан дахь глюкозын хэмжээ хэрхэн өсч буй үзүүлэлтийг гликемик индекс гэдэг. Зөгийн балны уг үзүүлэлт нь 49-91 буюу хангалалттай өндөр үзүүлэлттэй байдаг хэдий ч чихрийн шижинтэй хүмүүс бал идсэний дараа яг ижил үзүүлэлттэй бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй харьцуулахад инсулин, глюкозын хэмжээ маш бага ихэсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Чихрийн шижингийн аль ч төрөлд (И, Ий) зөгийн балыг хэрэглэж болно. Зөгийн балыг тогтмол хэрэглэснээр дархлаа сайжирдаг. Шинэ ургацын зөгийн бал нь олон сараар пробиотик болон пребиотик чанараа алддаггүй учраас зөв хадгалбал олон сараар ч нөөцөлж хэрэглэх боломжтой юм. Хүний биед зөгийн бал нь бүрэн шингэдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Зөгийн балны хоногийн хэрэглээ нь насанд хүрэгчид 50-80г, хүүхэд 15-30г байдаг.