Гуравхан орцтой ч амин дэм, эрдэс бодисоор баялаг салат
Эрүүл мэнд, илүүдэл жин, гоо сайхандаа анхаардаг хүн бүр дараах эрүүл мэндийн ач тустай амтат салатыг хийж идэж заншаарай. Энгийн болон онцгой баярын үеэр ч зоогийн ширээн дээр тансаг, сайхан харагдах болно.
-
Шинэхэн лууван болон майлзыг угааж цэвэрлээд хальслаж бэлтгээрэй.
-
Ингээд хэрчиж саванд нийлүүлэн хийнэ.
-
Хүсвэл идэхэд амар байхаар бүр жижиглэн хэрчиж ч болно. Яншуйг хүйтэн усанд угаасны дараа жижиглэн хэрчинэ.
-
Ингээд хэрчсэн лууван, майлз, яншуйгаа холиод 1/2 цайны халбага оливын тос /ургамлын тос хэрэглэж болно./, 1/4 цайны халбага нимбэгний шүүс, 1/3 цайны халбага давс хийж сайтар хутгаад хөргөгчинд хийж 15-20 минут амраасны дараа идэхэд бэлэн боллоо.
-
Хэрвээ та хүсвэл салатыг илүү баяжуулахын тулд сонгино, чанасан гоймон, майноз хийж хутгахад амттай сайхан салат болно.
-
Эсвэл хулуу, өргөст хэмх, байцаа, мөөг зэргийг хийж баяжуулан амттай салат хийгээрэй.









