Будааг амтлаж агшаагаарай

2015 оны 3 сарын 10

Будааг бид өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг. Бүсгүйчүүддээ л гэж хэлэхэд ихэнхи эрчүүд будаатай хуурга, гуляшнаас татгалздаггүй шүү. Агшаасан будааг маш олон төрлийн хоолны хачир болгон хэрэглэдэг. Тийм учраас будааг зөв, амттай агшааж сураад хоолоо улам сайхан амттай болгоорой. Танд амжилт хүсье.

  1.  

    Эхлээд цагаан будааг энгийн аргаар хэрхэн агшаах жорыг та бүхэндээ хүргэе. Будааг хүйтэн усанд угаана. Ингэхдээ 2-3 удаа хүйтэн усаар зайлж норговол сайн шүү.

  2.  

    Будаа агшаагчинд 3 цайны аяга цэвэр ус, 1-2 чимх давс хийж буцалгана.

  3.  

    Ус буцлаж эхлэмэгц 2 цайны аяга цагаан будаа, 1 хоолны халбага оливын тос (Ургамлын тос ч байж болно) эсвэл 10гр масло хийж хутгаад битүү таглаж 20-25 минут агшаана. Хэрвээ та будаа агшаагчинд биш шарах зуухан дээр агшаах гэж байгаа бол 165-175С хэмд 20-25 минут битүү таглаж агшаагаарай.

  4.  

    Харин кимбаб, сүши хийх гэж байгаа бол будааг хүйтэн усанд агшаах ба 1*1 буюу 1 аяга будааг 1 аяга усанд, 2 аяга будаа агшаах бол 2 аяга хүйтэн усанд агшаана. Ингэснээр будаа үйрч бутрахгүй, сайтар нягтарч агшдаг.

  5.  

    Харин одоо будаатай хуурга буюу плов хийхэд будаагаа хэрхэн амтлаж агшаах аргыг та бүхэнд толилуулъя. 120-150гр маслыг (олив, ургамлын тос байж болно.) хайруулын тавганд хайлуулаад жижиглэн хэрчсэн сонгино (ногоон сонгино, улаан сонгино, сармис аль нь ч болно) хийж шаргал өнгөтэй болтол 7-8 минут дунд зэргийн хэмтэй гал дээр зөөлөн хуурна.

  6.  

    Ингээд хуурай будаан дээр (Будааг угаахгүй.) дээрх хуурсан сонгинотой тосыг бүгдийг нь хийж, тос тархтал сайтар хутгана.

  7.  

    Өөр саванд урьдчилан бэлтгэсэн шөлийг (тахиа, хонь, үхрийн махны шөл аль нь ч болно.) хийж бага хэмээр зөөлөн буцалгах ба шөлөнд давс, улаан перц хийж зөөлөн буцалгана. Будаагаа ямар амттай агшаахаас шалтгаалан халуун перц, хар перц эсвэл орегано зэрэг дуртай амтлагчаа шөлөндөө хийж буцалгаарай.

  8.  

    Ингээд буцалсан шөлийг сонгинотой тостой будаан дээрээ хийж жигд хутгаад будаа агшаагчинд зориулалтын горимынх нь дагуу агшааж болно. Эсвэл та шарах шүүгээнд агшааж болно.

  9.  

    Хэрэв шарах шүүгээнд агшаахаар шийдсэн бол гүн ёроолтой шарах шүүгээний тавганд дээрх будаагаа хийж тугалган цаасаар агаар, хий орохооргүй битүү таглаад 175С хэмд 35 минут агшаана.

  10.  

    Үүний дараа шарах шүүгээнээс гаргаж тугалган цаасыг хөндөж агаар оруулахгүйгээр тасалгааны температурт 10-15 минут хөргөөрэй. Энэ хооронд будаа агшиж л байна гэсэн үг. Ингээд шарах шүүгээнд агшаасан амтат будаа бэлэн боллоо.

  11.  

    Энэхүү жороор агшаасан амтат будаатай арааны шүлс асгаруулам будаатай хуурга буюу плов хийх жорыг удахгүй хүргэнэ. Баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18878
2 эможи
keyboard_arrow_up