Үүднээсээ л тийм үйлчилгээтэй байна шдээ

2014 оны 4 сарын 22

Сайн байцгаана уу? Ээж болох гэж итгэл найдвараа алдахгүйг хичээж яваа нэгэн бүсгүй байнаа. Монголын сайн гэсэн эмч эмнэлэгээр яваад    жирэмсэн болдоггүй. Онош нь өндгөвчний үйл ажиллагаа муугаас  цэвэршилтийн эхний үе шатанд явж байна гэнэ. Ачтаны Баярмаа намайг чи жирэмсэн болж чадахгүй гэж хэлсэн. Ийм юм сонсоно гэж бодоогүй явлаа. Үр шилжүүлэн суулгаад ч чи тээж чадахгүй гэсэн би тэндээс энэ эмч хүн мөн үү гэж гайхсаар гарсан.

Гэхдээ би бууж өгөхгүй эцийн хүртэл явнаа. Өнөөдөр харин сэкс.мн-ий нэг захидлын сэтгэгдэл уншиж байтал Сонгдо эмнэлэгт солонгосын эмэгтэйчүүдийн эмч үргүйдлийн талаар судлах гэж ирээд үзэж байна гэхээр очоод үзүүллээ. 2 төрлийн эм бичиж өгөөд шинжилгээ авна  гэсэн. Бичиж өгсөн эм нь миний урьдны үзүүлж байсан эмч нарийнхаас өөр байсан гэхдээ дан солонгос эм байлаа.

Яг над шиг ийм оноштой байсан зовлон нэгт бүсгүй байна уу? Туршлага мэддэгээсээ харамгүй хуваалцаж тус болооч эцэст нь хэлэхэд зовлон нэгт бүсгүйчүүдээ цаг мөнгө сэтгэл санаагаараа хохирон байж эмч нэртэй мөнгө хүүлэгч нарт /энд бүх эмч нарыг хамруулж хэлээгүй шүү/ итгэж байхаар Сонгдод очоод үз гэж хэлмээр байна. Үйлчилгээ энэ тэр нь арай л ондоо байсан миний үзүүлж байсан ачтан, фламингогийн 2 давхарт байдаг эмнэлэг өөр бусад эмнэлэгүүдээс шал өөр байлаа.

Энэ эмнэлгүүдийн рэшэпшнүүд нь хүртэл ярвагар хүнд сурталтай тээршаасан байдалтай угтдаг үнэхээр ой гутмаар. Үүднээсээ л тийм үйлчилгээтэй байна шдээ. Гэхдээ минийх шиг бодохгүй байгаа хүмүүс ч байгаа байх авахын аваад хаяхын хаяарай. Бас сэкс.мн-ий хамт олонд баярлаж байна. Бидний зовлонг нимгэлэлцэж сэтгэлээ онгойлгох талбар бий болгосон та нартаа ажлын өндөр амжилт хүсье…

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1880
0 эможи
keyboard_arrow_up