Цөцгийгөөр жин тавих нь нүдний улайлтыг эмчилнэ

2015 оны 3 сарын 09

Нүд улайж үрэвссэн үед аяга усанд 1/2 цайны халбага борын хүчил уусгаад хөвөн дүрж, нүдний эргэн тойрныг арчина. Мөн эмийн ургамлаар ханд бэлтгэж хэрэглээрэй. Балжингарам цэцэг, яншуй, хар цайг хандалж. /эмийн санд зардаг тусгай зориулалтын шилэнд  хийнэ/ шилэн аяганд хийж зовхин дээрээ тавь. Толгойгоо гэдийлгэн, нүдээ аньж нээн 8-10 удаа давтана. Нүд хавдвал үүгээр  шавшиж, эмийн ургамлаар маск тавиарай.

Шавших 

Гоньд: Нүд үрэвссэн үед гоньдны хандаар шавших нь тустай. Гоньдыг буцалгаж хандлаад хөвөнд /марль/  шингээн нүдэндээ 1-2 минут тавина. Хөмсөгнөөс эхлээд нүдний хонхорхойг бүрэн тагласан байна. Үүнийг 3-4 удаа тавиад дараа нь хүйтэн жин тавиарай. Хатсаны дараа тос түрх.

Шивлээ өвсний ханд: Шивлээ өвснөөс хоолны халбагаар хоёрыг 400 мл усанд хийн, 30 минут буцалгаж шүүнэ. Уг хандаа  хөвөн /марль/-д шингээн зовхин дээрээ тавина. Зовхи хавдсан үед их сайн.

Жин тавих

Сүүн жин: Нүд үрэвссэн үед тавина. Хөвөн, марльд сүү шингээж 4-5 минут нүдэн дээрээ тавьсны  дараа усаар зайлан хатаана. Эцэст нь тос түрхэхээ бүү мартаарай.

Цөцгийн жин: Цөцгийд хөвөн дүрж, хөнгөхөн базаад нүдэн дээр 3-5 минут тавина.

Ургамлын тосны жин: Марль 5-6 давхарлаж ургамлын тосонд дүрээд нүдэн дээрээ тавина. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар зайлж угаана. Үүний дараа марлинд мөс ороож, нүдний доогуур гадна булангаас дотогш чиглэлтэй арчиж дараа нь тос түрхэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18789
0 эможи
keyboard_arrow_up