ӨДӨР БҮР ЭРҮҮЛ ХООЛЛОХ 5 ЗӨВЛӨМЖ
Эрүүл хооллолт нь цаг зав шаардахаас гадна үнэтэй гэж хүмүүс боддог. Харин өдөр бүр эрүүл хооллох энгийн бөгөөд амархан дараах 5 аргыг туршаад үзэхийг бид танд зөвлөж байна.
Жимсний шүүс, газтай ундаагаа лемонтой усаар солих
Ус уух нь хэт амтгүй санагддаг бол зүгээр л лемон нэмчих. Ингэснээр амттай бас эрүүл мэндэд тустай болно. Лемон нь С витамин болон калиар баялаг. Биеийн бодсын солилцоог нэмэгдүүлэх замаар жингээ бууруулах, хорт бодсыг гадагшлуулах үйлчилгээтэй. Химийн амт, илчлэг ихтэй жимсний шүүс болон газтай ундаа нь харин эсрэгээрээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна жин нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
Навчит хүнсний ногоо хэрэглэх
Бид нар хэрэглээнээсээ ямар хоол, хүнс хасах талаар л анхаардаг. Харин ашиг тустай хоол хүнс хэрэглээндээ нэмэх талаар илүү анхаарах нь зүйтэй. Яг ийм ашиг тустай хоол хүнсний нэг нь ногоон навчит хүнсний ногоо.
Боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнээс татгалзах
Аль болох лаазласан, түргэн хоол, хөлдөөсөн хүнс гэх мэт боловсруулсан бэлэн хүнс ашиглахыг болих хэрэгтэй. Ийм хүнс нь саахар, давс, бусад амтлагчид ихээр агуулдаг. Мөн хадгалах хугацааг нэмэх зорилгоор ханасан өөх, тос (saturated fat) их хэмжээгээр нэмсэн байдаг. Иймээс чихрийн өвчин, зүрх, судасны өвчин болон цусан дахь саахарын хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт сөрөг нөлөөг авчирдаг.
Наргил модны самрын тосыг хоолондоо хэрэглэх
Наргил модны самрын тос нь ханасан өөх, тос (saturated fat) ихтэй хэдий ч энэ төрлийн ханасан өөх, тос нь амьтны гаралтай өөх тосонд агуулагддагтай адил сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин ч зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй байдаг байна.
Өөх, тосгүй уураг хэрэглэх
Өөх, тосгүй мах хэрэглэ. Тарган үхэр, хонины махнаас илүү тарга багатай гахай, тахианы махыг сонго. Мөн өөх, тостой хэсгийг жишээ нь тахай махнаас арьсыг нь хэрэглэхгүй байх нь зүйтэй. Загасыг хоолондоо тогтмол хэрэглэ. Салмон гэх мэт эрүүл, эрдэс бодисоор баялаг загасны махыг сонгоорой. Танд амжилт хүсье.