ТАНД ЗӨВЛӨХӨД: Гурвалжин будааг агшаадаггүй

2015 оны 3 сарын 09

Гурвалжин будаа буюу бидний заримын хэлдгээр бор будаанд маш олон витамин, эрдэс бодис агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг шидтэй.

 Дээр нь цагаан будааг бодоход бага  калоритай гэхчилэн ашигтай тал ихтэй.

Гурвалжин будаа зэрэг бүхэл үрийн будааг цагаан будаа болгохын тулд доторхи витаминуудынх нь 80 хувийг, фосфор төмөр зэргийн 50 хувийг үгүй хийдэг байна.

Гурвалжин будаа нь цусны сахарын хэмжээг тэнцвэржүүлж, биеийн жинг тэнцвэртэй барих буюу бууруулдаг.

Харин будааг хэрхэн болгож хоолондоо хэрэглэх вэ?

Бор будааг агшаахад зажлуургүй,амтгүй болдгийн дээр доторх витамин, эрдэс бодис нь устдаг.

Тиймээс агшаахын оронд угааж цэвэрлэн , буцалсан халуун ус хийн 20-30 минут дэвтээж хэрэглэнэ.

Дэвтээсний дараа будаа хоёр дахин өсдөг байна.

Дэвтээсний дараа шууд хэрэглэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18763
0 эможи
keyboard_arrow_up