Эрчүүдэд зориулсан энгийн зөвлөгөө
2016 оны 2 сарын 11
- Сэрүүхэн өглөө халуун усанд орох шиг сайхан зүйл үгүй. Гэхдээ усныхаа халууныг бага зэрэг багасгаснаар хуурай, хагарсан, загатнасан арьснаас сэргийлнэ. Халуун ус арьсны төрөлхийн тослогийг арилгадаг.
- Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхээс илүү тослог байдаг. Гэхдээ үрчлээнээс сэргийлэхийн тулд өдөр бүр арьсаа чийгшүүлж байх хэрэгтэй. Хэрэв тослог арьстай бол энгийн лосьон, хэрэв хуурай арьстай бол нүүрний тос хэрэглээрэй.
- Хэрэв та мэдрэмтгий арьстай бол найрлагандаа sodium lauryl sulfate гэсэн найрлага агуулаагүй нүүр цэвэрлэгч сонгоорой. Мөн глицерин, наранцэцгийн тос эсвэл гүнжидийн тос агуулсан чийгшүүлэгч сонгох хэрэгтэй. Хэрэв тослог арьстай бол цитрус, цайны модны тос гэх мэт бактери устгагч агуулсан нүүр цэвэрлэгч сонгоорой. Энгийн нүүрний саван зөвхөн арьсны өнгөн хэсгийг цэвэрлэдэг.
- Сахлаа хусахын өмнө эхлээд чийгшүүлж, зөөлрүүлж байгаарай. Дөнгөж шүршүүрт орсны дараа сахлаа хусвал илүү тохиромжтой байдаг. Хэрэв сахлын татуурга хэрэглэдэг бол сахлын хөөснөөс илүү сахлын гел түрхэх хэрэгтэй. Сахлын гел арьсны улайлтаас сэргийлж, сахал ургалтыг удаашруулдаг. Сахал ургалтыг удаашруулах өөр нэгэн арга бол сахлаа нэг чиглэлд хусаж байх хэрэгтэй.
- Сахал хуссаны дараа арьс их цочирсон байдаг. Тиймээс сахлаа хуссаны дараа чийгшүүлэгч түрхэхдээ алкохол агуулаагүй чийгшүүлэгч сонгоорой.
- Нүүрээ угаасны дараа зөөлөн дарж арчих хэрэгтэй.
- Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгоход толгой эргэмээр санагддаг байх. Тэгвэл хэдэн гол найрлагыг тогтоогоод аваарай. Noncomedogenic гэсэн лосьон эсвэл тос байвал нүүрэнд толбо үүсгэхгүй гэсэн утгатай. Alcohol-free гэсэн байвал арьсыг хуурайшуулахгүй гэсэн үг. Antioxidant эсвэл витамин А, С, Е агуулсан бол арьсыг өдөр тутмын гэмтлээс сэргийлж, нөхөн төлжүүлнэ гэсэн утгатай.
- Нэмэлт үнэртэн агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн арьсыг хуурайшуулдаг. Тиймээс нэмэлт үнэртэн агуулаагүй, байгалийн гаралтай лосьон болон нүүрний саван сонгоорой.
- Нарны гэрлээс болж үрчлээ эрт гардаг. Тиймээс гадагш гаргахын өмнө дээд тал нь SPF 30-тай нарны тос түрхэж байгаарай.
- Нас ахих тусам хөлний арьс зузаарч ширүүн болдог. Тиймээс уушгин чулуу аваад шүршүүрт орох бүртээ хөлийн тавхайг үрж байх хэрэгтэй. Дараа нь хөлөндөө тос түрхээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1873
0 эможи