Бүсгүй та ямар жимс вэ?
Эмэгтэйчүүдийн биеийн галбирыг амтлаг жимстэй зүйрлэвэл ерөнхийд нь алим, лийр, гадил хэмээн хуваадаг ажээ. Тиймээс бүсгүйчүүд та бүхэндээ алим, лийр гадил хэлбэрийн галбиртэй бүсгүйчүүдийн шинж болоод хэрхэн хувцаславал сайхан харагддаг талаар зөвлөгөөг хүргэж байна.
Лийр: Таны ташааны тойрог цээжний тань тойргоос нилээд их байна гэсэн үг. Тийм ч учраас лийртэй зүйрлэсэн юм . Энэ төрлийн биеийн галбиртай хүн аль болох мөртэй цамц , цээжин хэсгээ ариа өргөн харагдуулах зүйлийг өмсөж галбираа тэнцвэржүүлж харагдуулах хэрэгтэй. Мөн том халаастай өмд болон сүүлийн үед модонд орж бу унжуу нилэмгэр өмөднөөс өмсөхөөс зайлс хийгээрэй. Таныг сайхан харагдуулах хамгийн том давуу тал бол бариу жинс.
Алим: Алиман хэлбэрийн бие бол мөр нь ташаанаасаа нэлээд өргөн харагдах галбир юм. Ийм хэлбэрийн биетэй хүн таргалбал нүүр болон хэвлий, цээж хэсгээрээ таргалдаг. Харин та хувцаслахдаа аль болох бэлхүүсээ нарийн харагдуулах хувцсыг сонгон өмсөөрэй. Бүстэй цамц, бие барьсан даашинз, бэлхүүсийг тань тодотгох богино пиджак зэргийг өмсвөл гайхалтай харагдана.мөн дэрэвгэр хормоотой бол хуцаснууд гоё харуугдуулдаг.
Гадил: Энэ төрлийн биеийн галбир нь таны ташаа бэлхүүс , цээжний тойрог тань хоорондоо тиймч том зөрөөгүй байна гэсэн үг . Энэ хэлбэрийн биетэй хүмүүс дээд хэсэг нь бриун доод хэсэг нь нэлэмгэр уртавтар дашинз зохих болно хэрэв бариун хувцас өмсөх сонирхолтой бол бэлхүүс хэсгээ нарийхан харагдуулах хуцлалт сонго догуураа том халаастай өмд өмсөж бэлхүүс хэсгийг чинь барисан дээгүүрээ мөртэй цамц зэрэг нь таныг гайхалтай харагдуулах болно. Мөн богинплат сонгохдоо мөртэй бэлхүүсийг чин нарийн харагдуула эмжээртэй бүхий плат таны биеийн галбарыг засаж харагдуулах болно.
Элсэн цаг: Таны цээжний болон ташааны тойрог 2-3 см зөрүүтэй байх ба ихэнх тохиолдолд ижил байдаг. Харин таны бэлхүүсний тойрог ташаа болон цээжний тойргоос тань 20-30 см ээр бага байна. Жишээлбэл 90 60 90 харицаа гэдэг бол элсэн цаг гэсэн үг Энэ төрлийн биеийн галбир нь төгс эмэгтэйн илрэл байдаг бөгөөд хэрвээ та элсэн цаг хэлбэрийн биетэй бол өөрөөрөө бахархах хэрэгтэй. Ямар ч төрлийн хувцас өмссөн гайхалтай сайхан харагдаж чаддаг. Ялангуяа бриун плат өмсөх нь гайхалтай харагдах болно. Хэрэв та элсэн цаг хэлбэрийн биетэй ч намхан бол бариун хувцаслалт таны намхан гэх өөг дарах болно.