Та ажил хэрэгч хүн шиг харагдах гэвэл....

2015 оны 3 сарын 06

1.    Албан өрөөнөөсөө гарах бүрийдээ гартаа цаас барьж яв. Хүмүүс өөрийг тань ямар нэгэн чухал хурал зөвлөгөөнд, эсвэл дарга нартайгаа ажил ярих гэж явна гэж бодно. Гар хоосон явбал мэдээж тамхи татах гэж байна гэх юм уу 00-д орох гэж байна гэж бодно. Бичиг цаас барьсан хүн ямагт ажил хэрэгч харагддаг.
2.    Компьютер чинь ялангуяа олон хүнд харагдахаар байрлалтай бол хувийн зүйл бүү хий. Хувийн шуудангаа унших, чатад орох, ажлын бус зүйл хийхээ ямагт хойш тавь.
3.    Ширээ чинь дүүрэн байх ёстой. Хэдий л албан тушаал өндөр байна төдий л ширээ нь цэвэр байдаг. Харин бага дунд тушаалын хүмүүсийн тухайд ширээ цэвэр байвал ажил хийдэггүй хүний шинж. Тэгэхээр ажил хэрэгч хүний шинж бол олон бичиг баримт уншиж, харж, хайж судалж байдаг гэнэ.
4.    Утасны автомат хариулагч. Таны утсанд автомат хариулагч байдаг бол утасаа тэр бүрий бүү барьж бай. Утсандаа үдийн завсарлагааны үеэр яриарай гэсэн мэдээлэл суулгаад, магадгүй тэр чинь чанга дуутай бол бүр сайн.
5.    Ямагт ажил ихтэй юм шиг харагдаж сур. Байнга л их ажилтай юм шиг, давчуу харагдах нь ажил хэрэгч хүний нэг гол шинж. Мэдээж босс чинь харвал бүр сайн.
6.    Ажлаасаа орой гарч бай. Ялангуяа босс чинь яваагүй бол сууж л бай. Яахав энэ үедээ юу ч хийж болно шүү дээ. Өнөө хувийн захидлаа уншиж, хариу бичиж болно, үгүй ядахнаа үгийн сүлжээ бөглөсөн ч яахав. Хамгийн гол нь их ажилтай хүн болж харагд.
7.    Орчин үетэйгээ хөл нийлүүл. Компьютерийн шинэ сэтгүүл уншиж шинэ нэр томъёо цээжил, Дарга, боссудтайгаа уулзах үеэрээ үүнийгээ хэрэглэ.
8.    Хоёр пиджактай бай. Олон хүнтэй өрөөнд суудаг бол нэгийг нь сандлынхаа түшлэгт тох. Энэ бол таныг тун ойрхон байна гэдгийг илтгэнэ. Хоёр дахиа өмсөөд хаана ч явж болно гэсэн үг шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18703
0 эможи
keyboard_arrow_up