Өнгө сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2015 оны 3 сарын 06

Өнгө гэдэг нь хүнд харагдаж буй мэдрэмж бөгөөд улаан, шар, хөх, хар зэргээр ангилдаг. Гэрлийн спектр, хүний нүдэн дэх гэрэл мэдрэгч эстэй харилцан үйлчлэлцсэнээр өнгө үүсдэг аж. Өнгө нь гэрлийн эх үүсвэр ба гэрэл тусаж буй объект, материалын физик шинж чанараас, өөрөөр хэлбэл тухайн материалын гэрэл шингээлт, ойлголт зэргээс ямар харагдах вэ гэдэг нь хамаарна. Гэрлийг судладаг ухааныг хроматик гэж нэрлэдэг. Энэ шинжлэх ухаан нь хүний нүд ба тархи өнгийг мэдрэх, материалын өнгө, урлагийн өнгөний онол, үзэгдэх гэрлийн муж дахь цахилгаан соронзон цацралтын физик шинж зэргийг судалдаг билээ.

Ажлын болон гэрийнхээ орчинд өнгийг зөв сонгох нь өөрийнхөө сэтгэл санааны байдалд хийж буй бас л нэг чухал алхам болдог. Гэхдээ зөвхөн сэтгэл зүйн байдалд төдийгүй бие махбодын үйл ажиллагаанд хүртэл өнгө чухал ач холбогдол үзүүлдэг.

Улаан  - Хэрэв өрөөнд улаан өнгө зонхилбол, магадгүй ханын өнгө улаан байхад уур уцаар хүрч нэлээд цухалдах мэдрэмж төрүүлдэг байна. Үүнээс гадна харах орон зайг багасгаж хумигдмал, давчуу санагдуулдаг. Гэхдээ нэлэнхүйдээ бус багахан хэмжээний улаан өнгө байх нь хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг тул гал тогооны өрөөнд улаан өнгө багахан оруулж өгөх нь зүйтэй.

Шар –Шар өнгө нь анхаарлаа төвлөрүүлэхэд тустайгаас гадна бүтээлч үйл ажиллагааг нэмэгдүүлдэг байна. Ийм ч учраас шар өнгийг ажлын өрөөнд сонговол дээр бөгөөд сонгож байгаа шар өнгө тийм ч хурц байх хэрэггүй.

Хөх – Амгалан тайван байдлыг төрүүлдэг бөгөөд ийм өнгө унтлагын өрөөнд тохиромжтой.

Нил ягаан – Байр орон сууцанд энэ өнгө төдий л тохиромжтой бус. Биеийн хүчний үйл ажиллагааг эрс бууруулж ажиллах чадварыг үгүй хийдэг бөгөөд сэтгэл санаанд зовиуртай, дарамттай байдлыг үүсгэдэг.

Бор – Төдийлөн хэрэглэгддэггүй өнгө. Энэ өнгө тайван мэдрэмж төрүүлдэг боловч хэтэрхий бараан байдал нь уйтгартай сэтгэгдэл бий болгодог.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18687
0 эможи
keyboard_arrow_up