Түүхий ус уух эрүүл мэндэд муу

2014 оны 4 сарын 22

Зарим хүүхдүүд худгийн болон, гоожуурын түүхий усыг шууд л ууж орхидог. Харин энэ нь хүний биенд хэрхэн нөлөөлдөг талаар Амука нь зөвлөж байна.

Гоожуурын ус. Гоожуураас гарч байгаа усан дахь төмөр, хлор байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн байдаг. Хлор нянг устгадаг ч органик бодистой харилцан үйлчилснээр бие махбодод хуримтлагдах таагүй нэгдлүүдийг үүсгэдэг байна. Мөн хатуу усанд кальци, магни ихээр агуулагдсан байдаг нь бөөрийг ачаалалд оруулж, бөөрөнд чулуу үүсэхийн дохио болдог. Үүний зэрэгцээ хатуу ус цай, кофены амтыг сулруулж, ахуйн техник, сав суулганд өнгөр тогтоодог.

Буцалсан ус. Хлор бол түргэн ширгэдэг бодис тул бага зэрэг халаахад уснаас амархан арилдаг. Усыг буцалгаснаар хлор, хүхэрт устөрөгч арилж, ус зөөлөрч, микро бүтэц нь өөрчлөгдөн, амтгүй болно. Хэрвээ ийм усыг удаан байлгавал нян амархан үржинэ. Энэ үед мөнгөн аяга, халбага хэрэглэвэл нян үржих нь зогсдог байна. Харамсалтай нь мөнгө ч бас хүнд металл учир бие махбодод алгуурхан хуримтлагдсанаар хордлого үүсгэнэ. Тиймээс усыг таггүй саванд буцалгаж, бага зэрэг хөргөөд хөргөгчинд түр хадгалж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1866
1 эможи
keyboard_arrow_up