Элсэлтийн шалгалт өгөхөд юу анхаарах вэ?

2014 оны 4 сарын 22

Ажил, амьдралын гараа болсон элсэлтийн ерөнхий шалгалт ойртсоор, харин бүртгэлийн хугацаа дуусах дөхөж байна.  Улсын хэмжээнд энэ жил 34 мянган төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгөх урьдчилсан тооцоо гарсан байна.  Энэ жилийн хувьд их, дээд сургуульд орохын өмнөх элсэлтийг ерөнхий шалгалтад багагүй өөрчлөлт орж байгаа. иймд та бүгд шалгалтанд бага хугацаа үлдсэн ч гэсэн үр дүнтэй бэлдээрэй.

Шалгалтандаа үр дүнтэй бэлтгэж онц авах аргууд гэж байх уу. Ийм аргууд байдаг бол бидэнд хэлж өгөөч гэсэн оюутнуудын асуултанд хариулт болгон энэхүү бяцхан зөвлөмжийг боловсрууллаа. Уншаад өөрсөддөө тохирохыг нь сонгон үр дүнтэй ашиглаад шалгалтандаа амжилттай бэлдээрэй.

Шалгалтандаа үр дүнтэй бэлтгэж онц авах аргууд гэж байх уу. Ийм аргууд байдаг бол бидэнд хэлж өгөөч гэсэн оюутнуудын асуултанд хариулт болгон энэхүү бяцхан зөвлөмжийг боловсрууллаа. Уншаад өөрсөддөө тохирохыг нь сонгон үр дүнтэй ашиглаад шалгалтандаа амжилттай бэлдээрэй.

  1. Ялгах. Тухайн хичээлийн хүрээнд багшийн боловсруулсан асуултын дагуу мэддэг болон мэдэхгүй зүйлсээ ялгах хэрэгтэй.
  2. Төлөвлөх. Хичээл болгоны шалгалтын хуваарийг гарган шалгалтандаа бэлтгэх хугацаагаа төлөвлөх хэрэгтэй. Цагийн юмыг цагт нь амжуулах нь хамгийн чухал.
  3. Асуух. Мэддэггүй зүйлийнхээ талаар бусдаас асуухаас хэзээ ч нэрэлхэх хэрэггүй. Найз нөхөд, багш болон интернет, ном гээд олон эх сурвалжаас асууж болно. Судлах эх сурвалжаа багшаас сайн дэлгэрүүлэн асуух нь хайх цаг хугацааг хэмнэх болно.
  4. Унших. Уншихад бас учир бий. Зүгээр л уншаад байх нь гол биш. Харьцуулах, зэрэгцүүлэх, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, түүхчлэх зэрэг аргуудыг ашиглан тогтоох, ойлгох үйл ажиллагаагаа илүү оновчтой болгох хэрэгтэй. Хүн өөрт байгаа гаднаас мэдээллийг хүлээж авах мэдрэхүйн эрхтнүүдийг аль болох бүгдийг ашиглах нь үр дүнтэй хэмээдэг. Энэ нь сонсох, харах, бичих зэрэг үйлдлүүдийг бүгдийг хийнэ гэсэн үг. Хүн сонссоноо мартаж, харсанаа санаж, хийснээ ойлгодог гэдэг зүй тогтлоор суралцах нь зүйтэй.
  5. Бататгах. Тухайн зүйлийг нэг удаа уншаад гоц ухаантан л биш бол мартах нь зайлшгүй. Хүний сэтгэхүйн онцлогоос хамааран мартах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Гэхдээ сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар тодорхой хугацаанд мартдаг гэсэн судалгаа байдаг. Мартахгүйн тулд сэргээн сануулж бататгах ёстой. Тодорхой давтамжтайгаар дахин унших хэрэгтэй гэсэн үг. Сэргээн сануулахад тусгай картуудыг ашиглаж болно.
  6. Биологийн цагтаа захирагдах. Оройноос өглөө хичээл хийх нь үр дүнтэй байдаг. Ихэнх суутнуудын бүтээл өглөө төрсөн байдаг. Орой хүний биеийн эсэргүүцэл буурдаг тул тархи шинэ зүйл хүлээж авах чадвар муу байдаг.
  7. Өөрийгээ зөв хүчлэх. Хүчээр, шалгалттай тул унших ёстой гэж дэвтрээ барьж хэвтэх шаардлагагүй. Хийх үедээ хийсэн шиг хий. Хийсэн ч биш байсан ч биш өөрийгөө зовоон уншсан нэр зүүх хэрэггүй. Зорилгоо ухамсарла. Яанаа муу авна гэж бодохоос илүү яавал онц авах талаар бод.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1865
0 эможи
keyboard_arrow_up