Бүсгүйчүүддээ юу бэлэглэвэл зохимжтой вэ

2015 оны 3 сарын 04

Бусдыг татах зэвсэг - Гоо сайхны бүтээгдэхүүн
Эрүүл ахуйн, эмчилгээний зориулалтгай сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн ямар ч эмэгтэй хүнийг баярлуулна. Учир нь эмэгтэйчүүдийн хувьд энэ нь эрчүүдийг өөртөө татах зэвсэг болдог. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүн та хоёрын харилцаанд эерэгээр нөлөөлөх болно.
Гэм хоргүй сойз - Бие арчилгааны бүтээгдэхүүн
Найз бүсгүй тань ариун цэврийн хэрэгслийн иж бүрдэл болох биеийн шингэн саван, хөөс, зөөлөн саван бэлгэнд аваад таныг үнэлэх болно. Магадгүй эдгээр зүйлсээс гадна харвин, өөх арилгагч зориулалтын сойзыг хараад гомдохгүй, харин ч баярлана. Эрчүүдээс ялгагдах зүйл гэвэл халуун шүршүүр, ванн нь зөвхөн хир арилгахад зориулагдсан зүйл биш харин гоо сайхан, эрүүл мэндийн охь гэж боддогт л оршиж байгаа юм. Тиймээс түүнд таалагдах нь лавтай.
Амттан - Шоколад
Үнэтэй бүхэн бэлэг биш, сэтгэл шингэсэн бэлэг үнэтэй байдаг гэдэг ч шинэ жилийн бэлгэнд чихэр, шоколад өгөх нь тийм ч сайхан санаа биш.
Гаднах сав, баглаа боодолд нь болоод та эдгээр зүйлсийг бэлгэнд автал найз бүсгүй тань харин арай бодит зүйл бэлэглэвэл та эвгүй байдалд орох нь лавтай.
Сэтгэл зүйн талаарх цуврал ном
Хэрвээ найз бүсгүй тань эсрэг хүйсийнхээ хүнтэй харилцахдаа тааруу бол түүнд энэ тухай сануулсан "Хэрхэн сайн ханьтай болох вэ?", "Яагаад тэр чамаас салах болов?" эсвэл "Сайхан болохын нууц" гэсэн номын цуглуулгыг бэлэглэх нь түүнд таалагдахгүй. Тиймээс таны бэлэг түүнийг доромжилсон мэт санагдах болно. Үнэндээ иймэрхүү сэдэвтэй номыг бэлгэнд бус өөрсдөө яваад авах нь илүү байдаг гэдгийг анхааруулъя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18559
0 эможи
keyboard_arrow_up