Бүсгүй минь, эхлээд өөрийгөө хүндэлж сураарай

2015 оны 3 сарын 04
Бүсгүйчүүдээ олон үг нуршилгүй өөрийгөө хүндэлдэг эс хүндэлдэг эмэгтэйчүүдийн ялгааг товчхон хэлж өгье.
 
1. Хэн нэгэн чамд талархаж, бэлэг сэлт өгч байна уу? Үүнээс олныг харж болох юм шүү. Хэн нэгэнд өнгөлөг, чанартай гоё ганган өвөрмөц бэлэг бэлддэг хэрнээ чамд арай өөр хандаж, хямдхан нийтлэг бэлэг сэлт баридаг хүн хэр олон байна. Үнэндээ ийм хандлага гаргаж байгаа хүний буруу биш, та өөрөө ийм нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Өөртөө ямар нэг зүйл сонгохдоо аль хямдыг нь сонгох, эсвэл дараа гэж хойшлуулах нь буруу юм. Ийм зан тань эргэн тойрны хүмүүсийн хандлагыг өөрчилдөг. Өөрөө өөртөө ингэж хандаж байгаа хүнд, хөндлөнгийн хүн сэтгэл гаргаж, өндрөөр үнэлнэ гэдэг бараг байхгүй худлаа зүйл. Тиймээс өөрийгөө үнэлж хүндлэх алхамаа сонголтоосоо эхэлж өөрчлөөрэй.
 
2. “Би ер нь л ийм хүн ...” Өөрийнхөө муу зуршил, алдаа дутагдлаа дотны найзууддаа ч гэсэн улиг болтол бүү ярь. Тэд танд муу зүйл хийхгүй ч гэсэн “Тэр маань угаасаа л ийм дээ” гэсэн хандлагаар хандаж, сайн сайханд уриалахаа бараг болино. Чамайг дуудсан тохиолдолд гомдлыг нь сонсож, нулимсыг нь арчих ээлж болжээ, гэж сэтгэх болно. Тиймээс муу муухайгаа тоочин гомдллохоо зогсоогоорой. Харин ч өдөр бүр өөрийнхөө сайн сайхан талыг олж, өөртөө урам өгч хүндлээрэй.
 
3. “Би ингэмээр, тэгмээр л байна, даанч ...”  ингэж бүү шалтаг тоочоорой. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг үг бий шүү. Би амралтынхаа өдрөөр гоо сайханд ормоор л байна, даанч хүүхдээ хараад, юм угаагаад л өдөр дуусчихлаа. Уг нь би үсээ нээх гоё янзлуулмаар л байна, даанч сайн үсчин олдохгүй байна, гэх зэргээр шалтаг шалтгаан тоочвол мундахгүй дээ , бүсгүй минь. Харин үүний оронд биеэ сайхан авч явах бүх боломжийг эрж хайх хэрэгтэй. Гоё сайхан байханд заавал хэмжээ хязгааргүй их мөнгө шаардлагатай гэж бүү бодоорой. 
 
4. Цаг үргэлж өөртөө, гэр бүл, ойр дотныхондоо таатай нөхцөл бүрдүүлэхийг чармайж байгаарай. Ингэж чармайдаг хүмүүст, хөндлөнгийн хүн ч бас ингэж л ханддаг. Эцэст нь хэлэхэд өөрөө өөрийгөө хүндэлдэг хүнийг л өөр бусад ч бас хүндэлдэг гэдгийг мартаж хэрхэвч болохгүй. Дүгнэж хэлэхэд бүсгүй минь, өөртөө хамгийн сайхныг зориул, хамгийн сайн сайхныг хэл, хамгийн сайхан орчныг бүрдүүлээрэй. Эдгээр дутагдлаа засаж чадвал бүсгүй таны амьдрал гайхалтайгаар өөрчлөгдөх болно. Хичээгээрэй бүсгүй минь. Эрхэмсэг танд амжилт хүсье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18524
0 эможи
keyboard_arrow_up