Байрынхаа тагтааг янзлах шилдэг 20 санаа
Тагтыг байртай нийлүүлэх нь хамгийн энгийн төдийгүй хямдаар байраа томсгох арга болон хувирчээ. Том байртай хүмүүс хүртэл тав тухтай орчин бий болгох үүднээс байртайгаа нийлүүлэх болсон. Анхлан харахад тагтыг өрөөний нэгэн хэсэг болгох асуудал их энгийн бөгөөд хялбархан мэт харагдах боловч үнэн хэрэгтээ нилээд хүнд ажлын нэг юм. Тагтыг өөрчлөх гурван хувилбар байдаг. Зүгээр нэг шиллээд орхих хязгаарлалтын байгууламжийг дулаалгатай болгож бусад тасалгаатай нийлүүлэх, тусгай өрөө болгон засч янзлах гэсэн хувилбарууд байдаг. Хэрэв тасалгаа болгоно гэвэл ямар нэгэн хэмжээгээр гадна талын ханыг нураах шаардлагатай тулгардаг. Тагтыг нийлүүлэх ажиллагаа технологийн хувьд их хүнд ажил бөгөөд мэргэжлийн хүмүүстэй заавал ярьж зөвлөгөө авах шаардлагатай байдаг. Ийм ажил хийх гэж байгаа хүмүүст тагт их амархан нэг өрөө болоод хувирчихна гэж бодогдоод байдаг юм. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг дахин хэлмээр байна. Анх барихдаа хуучин загварын байшинд тагтыг ямар нэгэн гал түймэр өөр осол гарсан тохиолдолд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх нэгэн хэрэгсэл болгохоор засч янзалсан байдаг. Тиймээс өөрчлөн зассанаар та ямар нэгэн хэмжээгээр амиа аврах боломжоос татгалзаж байна гэсэн үг юм. Тагтыг өрөө болгон засахад даацын хананд их бага хэмжээгээр нөлөө үзүүлж эхлэнэ. Бүх зүйл байшингийн загвараас хамааралтай.
Ингээд тагтаа янзлах шилдэг санаануудыг хүргэж байна.