Илүүдэл үсээ хэрхэн зөв хусах вэ?
Бид биенийхээ илүүдэл үсийг хусахдаа заримдаа арьсаа гэмтээж эсвэл буруу хуссанаас бол илүү их үс ургаж асуудал үүсдэг. Тиймээс хэрхэн арьсаа гэмтээхгүй илүүдэл үсийг хусах талаар зөвлөгөөг хүргэж байна.
Илүүдэл үсийг хусах нь хурдан цаг хэмнэх бөгөөд өвдөлт байхгүй гэдгээрээ wax-аас давуу талтай юм. Та арьсаа хуурай байх үед нь хэзээ ч битгий үс хусаарай. Энэ нь арьсны нүх сүв бөглөрөх, арьс урагдах, улайх эрсдэлийг ихэсгэдэг байна. Иймд эхлээд заавал норгож байж арьс нойтон үед хусаж заншаарай.
Ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулсан илүүдэл үс хусах гель ба хөөс нь илүү үнэтэй байдаг. Гэтэл эрэгтэйчүүдэд зориулсан гель, хөөс нь эмэгтэйчүүдэд зориулсан гель хөөснөөс нээх их ялгараад байх илүү зүйлгүй. Тиймээс үнэтэй гель хөөс авах гэж мөнгө үрэх хэрэггүй. Учир чанарын хуьд ялгаа байхгүй.
Үсээ хусахаас өмнө заавал үс хусагчынхаа хэр иртэй байгаа эсэхийг шалгаж байгаарай. Хэрэв ир муу байвал арьсыг хуулж улайлган эмзэг болгодог сөрөг талтай.
Хөлийн үс ургаад ирхээр дахин хусахдаа шагайнаас эхэлж дээш чиглэлтэйгээр хусна. Мөн суганы үсийг хусахдаа аль ч чиглэлтэй хусч болно.