Сайн эхнэр байх 11 зарчимтай танилцаарай
• Хайртынхаа юу идэж, юу уух дуртайг та мэдэж байх ёстой. Мэдээж идэх дуртай дуртай хоол ундыг нь мэргэжийн тогооч шиг өндөр түвшинд хийгээд сурчихвал таны нөхөр өөрийг нь “Ертөнцийн хамгийн сайн эхнэр”-ээр өргөмжлөх болно.
• Үргэлж эелдэг бай. Эр хүн яг л хүүхэд шиг өөрийгөө асруулж, хайрлуулах дуртай. Энэ үг хүзүү сээрнээс нь дандаа зүүгдэж бай гэсэн үг биш. Хоол идэж суухдаа “Би чамд хайртай” гэж хэлдэг ч юм уу, эсвэл сахлаа хусч байхад нь хүзүүн дээр нь үнсэхэд ч хангалттай.
• Та тэвчээртэй л бол бүхнийг ялна. Нөхөр тань “найзуудтайгаа пиво уухаар явлаа” гэвэл битгий хориглоорой. Хэрэв хоригловол танд муу юм санаж магадгүй. Дараа нь таны ээлж ирж найз хүүхнүүдтэйгээ юм ярьж сууя гэхэд дургүйцэхдээ байх болно гэдгийг тооцох хэрэгтэй.
• Нөхөр чинь өөрийг тань энхрийлж хайрлахад биеэ бүү барь, бүү дургүйц “миний толгой өвдөөд байна цаашаа бай” гэх мэтийн үг хэзээч битгий хэл. Иймэрхүү зүйл олон давтагдвал танд эмийн сан руу явж өвчин намдаах эм авчирч өгөхийн оронд өөр эмэгтэйн өвөрт хэвтэх үе ирэхвий.
• Хадмын талаа хүндэлж сур. Нөхөр чинь танаас түрүүнд өөрийн эцэг эх, хамаатан саднаа хайрлаж ирсэн гэдгийг санаарай. Түүнд эцэг эх нь амьдрал бэлэглэсэн. Иймээс хадмуудаа өөрийн эцэг эх шиг хайрла. Тэдний хажууд нөхрөө хэзээ ц битгий загна.
• Нөхрийнхөө үгийг тэвчээртэй сонсож бас зөвлөж сур. Анхааруулахад ажил дээрээ болсон эсвэл энд тэнд болсон таагүй явдлаа нөхөртөө сүр болгон ярьсны хэрэггүй. Таны нөхөр хүүхнүүдийн стресс гаргах зорилготой хов живэн яриаг ойлгохгүй, тэгээд ч тэр төрлийн найз чинь биш ш дээ.
• Нөхөрсөгөөр хошигнож сур. Цагаа олсон хошигнол, голыг нь олоод хэлсэн үг бүр амьдралд нэн тустай. Тэр тусмаа уур уцаартай, бухимдуу ядарсан үед нь энэ байдлаас гартал инээлгэж, хөгжөөж чадвал таныг хэзээ ч хэнээр ч солихгүй.
• Өөрийнхөө санааг түүнд битгий тулгаж байгаарай. Амьдралаа өөрийнхөөрөө төвхнүүлнэ хэмээн нөхрөөсөө бүү зөр. Оронд нь уур уцааргүйгээр тайван сууж байгаад нөхөртөө үүнийгээ ойлгуул. Хэрэв өөрийнхөөрөө зөрвөл та л буруудах болно. Цаашдын амьдралд чинь бага ч гэсэн ан цав үүсч магадгүй. Ямар ч тохиолдолд хоёулаа сууж байгаад зөвлөлдвөл илүү сайхан санаа төрөх болно гэдэгт итгэ. Ингэвэл та хоёр хоёулаа сэтгэл ханамжтай үлдэнэ.
• Гэнэн асуулт тавихаас бүү ич. Яагаад гэвэл та нөхрөөсөө зөвхөн гэрийн эзэн, хүүхдийн чинь эцэг гэж үзэхээс илүү хүн гэдэг үүднээс нь хандаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд ч эрчүүд хайртынхаа гэнэн ярианд хөгжин, эхнэрээ эрхлүүлэх дуртай байдаг.
• Та хүүхдүүдтэйгээ хэтэрхий орооцолдож эцгийнх нь үүргийг бүү давхар гүйцэтгэ. Эцэг хүн ажилтай, завгүй байсан ч гэр бүлд хүлээсэг үүргээ гүйцэтгэх ёстой.
• Нөхөртөө хэзээ ч давтагдашгүй гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Иймд өөрийнхөө гадаад төрхийг анхаарч арчилж бай. Таны нөхөр таниар бахархдаг, таниар гангардаг байх ёстой гэдгийг хэзээ ч бүү март.