Анх удаа машин лизингээр авах гэж буй хүмүүст өгөх зөвөлгөө

2015 оны 2 сарын 28

Лизингээр машин авмаар байна уу? Даанч чухам хаанаас мэдээлэл авах, хэнтэй эхэлж уулзах гээд л анх удаагаа лизингээр машин авах гэж буй хүмүүст өч төчнөөн асуулт, ойлгомжгүй зүйл тулгардаг. Тиймээс бид машин лизингээр авах гээд чухам хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст доорх зөвлөгөөг өгч байна.

  • Юуны өмнө машинаа зөв сонгох хэрэгтэй. Өөрийн хэрэгцээндээ ямар машин авбал тохирохыг сайтар бодож сонголтоо хийх нь чухал. Мөн мөнгөний боломж бололцоогоо бас тооцох ёстойгоо мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл мөнгөндөө тааруулж сонгох уу, сонголтондоо тохируулж мөнгөө бэлдэх үү гэдгээ шийднэ гэсэн үг. Ажил, гэрийн хооронд хот дотор явах бол бензин бага зарцуулдаг, хөдөлгүүрийн багтаамж багатай, жижгэвтэр машин /prius20,30,40,suzuki twin, toyota duet…/ зүгээр.Харин хот хооронд хөдөө замд ашиглах машин хайж байгаа бол мэдээж туулах чадвар сайтай, тэнхлэг өндөртэй машин авсан нь дээр шүү.
  • Сонирхож байгаа, эсвэл сонгосон машинаа зарж буй газруудаар явж, хаанаас авахаа шийдэх хэрэгтэй.
  • Үүний дараа банкинд хандана. Тухайн машин зарж байгаа байгууллага аль банктай хамтарч машин лизингээр худалдаалж байна, тэр банкинд очно.
  • Тэгээд зээлийн эдийн засагч, эсвэл зээлийн мэргэжилтэнтэй уулзах юм.

Харин танд зөвлөхөд банкны зээлийн мэргэжилтэнтэй уулзахаасаа өмнө зээлийн хүү, урьдчилгаа төлбөр, бүрдүүлэх материал, зээлдэгчид тавьдаг шалгуур зэргийг нь урьдчилаад мэдчихэд гэмгүй. Жишээлбэл та манай сайтын “Машины лизинг” цэсээр орж үзнэ үү. (Хэрэв та шинэ машин хайж байгаа бол энд, хуучин машин лизингээр авах гэж байгаа бол энд дарна уу)

Жишээлбэл: 2014 оны 9 сарын 15-ны байдлаар ХААН банкны машины лизингийн хүү нь хуучин автомашины хувьд сарын 1,75 – 1,4% бөгөөд машины үнийн 15,0 хувийг урьдчилж төлөхийг шаарддаг юм байна.

Хэрэв та 13,5 сая төгрөгийн үнэтэй машин авахаар шийдсэн бол үнийн 15,0% буюу 2,025,000 төгрөгийг өөрөө төлөөд, 11,475,000-ыг зээлэх эрхтэй болно. Зээлийн сарын хүү 1,7% бөгөөд жилийн хүү нь үүнийг 12-оор үржүүлээд 20,4% болж байна. Та энэ нөхцөлөөр тухайн зээлийг 3 жилийн хугацаатай авч болох нь.

Дээрх мэдээллийг л мэдэж байхад та сар бүр төлөх дүнгээ өөрөө тооцож болно. Үүнийг тооцохын тулд нөгөө л “Машины лизинг” цэсэнд байгаа “Сарын төлбөрөө тооцоолох” сонголтоор ороорой.

Энэ тооцоолуур нь маш хялбар бөгөөд 11,475,000 төгрөгийн зээл авсан хүн 3 жилийн хугацаанд сар бүр 428,794 төгрөг төлнө.

Үүний дараа банкны зээлийн ажилтанаасаа юу юу бүрдүүлж бэлдвэл зохихыг тайлбарлуулж авах хэрэгтэй бөгөөд манай сайтаас үзсэн ч болно. Ингээд ямар материалыг нь хаанаас яаж бүрдүүлэх ёстойгоо мэдсэн болохоор бичиг баримтаа бүрэн бүрдүүлээд машинаа авах л үлдлээ дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18230
0 эможи
keyboard_arrow_up