Бэйлис хийх хамгийн энгийн арга
Irish cream буюу та бидний сайн мэдэх Бэйлисийг хэрхэн амархан хийх жорыг хүргэе. Гэртээ өөрийн гараар Бэйлис хийж сураад найз нөхөд, зочид гийчдээ дайлж халуун дотно яриа өрнүүлээрэй.
-
1
Автомат холигчиндоо эхлээд вискиг хийнэ. Ямар ч төрлийн виски байж болох ч сайн чанарын Irish whiskey хэрэглэвэл илүү тохиромжтой шүү.
-
2
Ингээд вискин дээрээ цөцгий, сүү, шоколадны сироп, нунтаг кофе /сайн чанарын хар кофе/, ванилийн охийг хийж өтгөн, бор болтол нь миксэрдэнэ.
-
3
Шилэн лонхонд хийж сайтар таглаад хөргөгчинд хийгээд 2-3 цагийн дараа хэрэглэж болно. Улам илүү сайхан амт оруулахыг хүсвэл 1-2 харанхуй, сэрүүн, битүү орчинд дарснаар илүү сайхан амттай төдийгүй чанга бэйлис болдог.
-
4
Хэрэглэхдээ мөстэй хольж уувал илүү тансаг сайхан амттай байх болно.









