Эрэгтэйчүүдийн өртөх магадлал өндөр өвчлөлүүд
Эрчүүдийн эрүүл мэнд муудах нь тэдний хайхрамжгүй зангаас ихээхэн шалтгаалдаг. Мөн нас ахих хирээр эрэгтэйчүүдийн биеийн физиологи ямар онцлог шинж чанартай байдаг талаарх мэдээлэл хомсдлын улмаас эрчүүдийн эрүүл мэндэд тохиолдож болзошгүй эмгэгийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадалгүй хүнд хэлбэрийн өвчлөлтэй тулгарах тохиолдол элбэг байдаг байна.
Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол эмчид хандах нь харьцангуй бага бөгөөд эрүүл мэндээ үл хайхран ажилласаар зөвхөн хүнд хэлбэрйин зовиур эмзэглэлтэй учирсан үедээ л эмнэлгийн тусламж авдаг байна. Хэрвээ тэд эрүүл мэнддээ санаа тавин тогтмол хэлбэрээр урьдчилан сэргийлэх үзлэгт орж байхаар ажил зав цагаа зохицуулж чадвал аливаа хүнд хэлбэрийн өвчлөлийг эрт оношилж амьдрах наслалын хугацаа болон чанарыг өндөрт авч явах бүрэн бололцоотой.Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд учирч болох тэргүүлэх аюулууд болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх:
Зүрх судасны өвчин
Атеросклероз буюу судасны хатуурал. Цусан дахь холестеролын түвшин ихэдсэнээс зүрх болон тархины судсанд холестеролын ялтас бий болон алгуур судасны бөглөрөл зүрх болон тархины судасны цусан хангамж боогдох аюул учирдаг. Холестеролын хэмжээ хооллох дэглэм амьдрах хэв маягаас бүрэн дүүрэн шалтгаалдаг. Авах арга хэмжээ:
Холестеролын хэмжээг цусны шинжилгээгээр тогтмол шалгаж байх
Артерийн даралт болон холестерол түвшин байдаг хүмүүс даралт болон холестеролын хэмжээг бууруулах арга хэмжээг хугацаа алдалгүй бууруулах арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй.
Тамхины хэрэглээ зогсоох, ядаж багасгаж эхлэх хэрэгтэй.
Идэвхитэй хөдөлгөөнтэй амьдралын хэв маягтай байх. Өдөр болгон тогтмол 15-20 минутын ямар нэг төрлийн идэвхитэй хөдөлгөөн хийж заншвал (энгийн дасгал, явган явах, шатаар явган өгсөх, ажлын өрөөндөө алхах г.м) удалгүй эмийн шаардлага ч багасна.
Ханасан өөх тостой хүнс (тарган мах, тостой сүүн бүтээгдэхүүн) бага хэрэглэж, жимс ногоо түлхүү иддэг болох
Ажлын ачаалал, стрессээ зохицуулж сурах.
Уушигны хорт хавдар
Уушигны хорт хавдар бол маш хүнд явцтай явагддаг хавдар юм. Уушигны хавдар их хурдан явцтай бөгөөд ихэнхи тохиолдолд үсэрхийлж тархалт өгч хүндэрдэг. Уушигны хорт хавдар ямарваа клиникийн шинж тэмдэг илрэх болон рентген оношлогоонд мэдэгдэх хэмжээнд хүрэхээс өмнө маш эрт шатандаа тархалт өгчихсөн байх хандлагатай байдаг. Мөн уушигны хорт хавдар батлагдсан шатанд хүрсэн тохиолдолд уг хавдар ихэвчилэн эмчилэхэд хэцүү буюу гүнзгий шатандаа орсон байдаг. Уушигны хорт хавдар оношлогдсоноос хойш өвчтөнүүдийн тал хувь нь л жил хүрэхгүй настай байдаг. Та тамхи татахаа яг одооноос болих хэрэгтэй.
Уушигны хорт хавдрын 90% нь тамхи татдаг шалтгааны улмаас л үүдэлтэй байдаг. Уушигны хорт хавдрыг эрт шатанд урьдчилан илрүүлэх найдвартай шалгуур үзлэг одоогоор байдаггүй ч тамхины зуршилтай болон удамшлаар дамжиж болзошгү өндөр эрсдэлтэй хүмүүсийг цээжний хөндийн рентген үзлэгт хамрагдуулж байвал хорт хавдрыг эрт хугацаанд илрүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Тамхийг аль ч насанд хаяж л чадаж байвал ямарч насныхны уушигны хорт хавдрын эрсдэлийг эрс бууруулах бололцоотой.
Түрүү булчирхайн хорт хавдар
Түрүү булчирхай эр бэлгийн үрийн шингэн боловсрон бий болоход чухал үүрэгтэй. Түрүү булчирхайн гаралтай зовиурууд нас ахиж буй ихэнхи эрчүүдийн анхаарлын төвд байдаг.
Түрүү булчирхайн хорт хавдар эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Бусад хорт хавдруудыг бодвол түрүү булчирхайн хорт хавдар нь арай удаан явцтай байдаг бөгөөд тархалт бараг өгдөггүй. Түрүү булчирхайн хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт шулуун гэдэсээр хуруу үзлэг болон цусны шинжилгээгээр түрүү булчирхайн өвөрмөц антигенийг(prostate specific antigen – PSA) тодорхойлон оношилдог.
Сэтгэл санааны дарамт болон гутралд орох
Сэтгэл санааны гутрал болон дарамтанд орох нь зөвхөн тухайн үеийн сэтгэл санааны түр зуурын хямрал, эсвэл тухайн өдрийн ааш зангийн өөрчлөлт, ердийн уур уцааараас эрс ялгаатай сэтгэлзүйн эмгэг байдал юм. Сэтгэл зүйн энэ эмгэг нь бүх бие махбодийн эрхтэн тогтолцоог хамран эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлэх хор уршигтай.
Сэтгэл гутралаас болж тархины хэм болон стрессийн дааврын тэнцвэр алдагдаж, унтах хэмнэл, хоолны дуршил, энергийн чадавхи хүртэл саатдаг. Судалгаанаас харахад эрчүүдийн сэтгэл гутрал нь зүрхний өвчин үүсэхэд нөлөөтэйг харуулж байна.
Сэтгэл гутралд эрчүүдээс эмэгтэйчүүд илүү өртдөг гэх хэдий ч эрчүүд эмэгтэйчүүдээс өөр хэлбэрээр өөрсдийгөө илэрхийлдэг бөгөөд ихэнхи тохиолдолд гутранги байдлаа нуун дарагдуулахыг илүү эрхэмлэнэ.
Эрэгтэйтүүд уйтгарлаж уйлахын оронд ууртай түрэмгий зантай болдог. Тэд “Би сэтгэл санааны уналтанд орсон байна” гэсэн байдлаа хүлээн зөвшөөрөлгүй, нөхцөл байдлыг даван гарахын тулд маш ихээр архи хэрэглэхэд хүргэдэг.
Эрэгтэйчүүд сэтгэл гутралын тусламж авах санаачлага гаргадаггүй.
Хэрвээ та өөрийгөө бодон магадгүй сэтгэл гутралтай байна гэж үзвэл мэргэжилийн тусламжинд хандаж эсвэл таньтай ойролцоох хэн нэгний тусламжийгг авах хэрэгтэй. Сэтгэл санааны тогтворгүй байдлын үндсэн шалтгааныг заавал тодорхойлох хэрэгтэй. Ажлын болон хувийн амьдралын таагүй байдлаас сэтгэл гутрал үүсдэг ч далд хэлбэрийн бодисын солилцооны хямрал болон эмгэг өвчин байгаа эсэхийг хүнтэй хуваалцаж байж л мэдэж болно.
Чихрийн шижин
Чихрийн шижин өвчин эхэн үедээ өөрт мэдэгдэх шиж тэмдэггүй байдаг. Оношлогдохгүй он удаан жил явсны ойр ойрхон шээх, цангах болсон шалтгаанаар эмчид очдог.
Цусан дахь илүүдэл сахар нь удаан үйлчилгээтэй хор маягаар бүх биеийн цусны судасны хана болон мэдрэлийн судлуудадад нөлөөлдөг. Олон эрэгтэйчүүд үүний үр дүнд зүрхний шигдээс өвчинд нэрвэгдэх, хараагүй болох, бөөрний дутагдалд орох болон үе мөчийг цусан хангамж боогдон үе мөч тайрах хүртэл хүндэрдэг тохиолдол элбэг байдаг.
Эрдэмдтийн үзэж байгаагаар хэт таргалалтын улмаас үүссэн чихрийн шижин (2-р төрлийн чихрийн шижин) сүүлийн арваад жил маш өргөн тархалт авч байна.
Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнөөр 2-р төрлийн чихрийн шижингээс сэргийлэх бүрэн бололцоотой. Хэт таргалалттай өндөр эрсдэл бүхий эрчүүд өдөр тутам тасралтгүй ердөө 30 минутын идэвхитэй хөдөлгөөний дасгал хийхэд диабеттэй болох хүндрэлээс 50-с илүү хувиар багасгана.
Бэлэг эрхтний сулрал (хөвчрөл саатах)
Бэлэг эрхтний сулрал нь хэдийгээр амь насанд аюултай асуудал биш байж болох ч эрүүл мэндийн аливаа далд эмгэг байгаагийн дохио байж болох юм. Бэлгийн сулрал нь маш нийтлэг бөгөөд ихэнхи эрэгтэйчүүд 40-70 насандаа ямар нэг хэмжээний бэлэг эрхтний хөвчрөлийн сааталтай учир байдаг байна. Бэлэг эрхтний хөвчрөх чадвар саатах байдал илэрсэн тохиолдолд эрэгтэйчүүд маш их хэмжээгээр сэтгэл санааны уналтанд ордог.
Хөвчрөх чадвар саатдаг нь ихэвчлэн судасны хатуурлаас шалтгаантай байдаг (зүрхний болон тархины судасны нарийслалын адил шалтгаантай ). Энэ нь уг хүний бие махбодийн судаснууд эрүүл биш байгааг илэрхийлж байдаг. Эмч нар бол бэлэг эрхтний сулралыг зүрх судасны эмгэгийн нэг шинж тэмдэг гэж үздэг.
Бэлэг эрхтний сулралыг сэргийлэх болон эмчлэх бүрэн бололцоотой. Эмчилгээний үр дүнд бэлгийн үйл ажиллагаа хэвийн байдалд орсон ч үндсэн өвчнөөрөө зүрх судасны эмчийн хяналтанд байнга байх шаардлагатай.
Амьдралын хэв маягтаа өдөр тутам жижиг өөрчлөлт хийснээр эр хүн та аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, өөрийгөө аврах боломжтой.