Мэргэжилтнүүд зөвлөж байна: Ганган “БЭНЗ”-нээсээ татгалз...
Эмэгтэй хүний хувьд дотуур хувцас маш чухал. Мөн чанар дотоод сэтгэлийг нь шууд илтгээд өгдөг гэчихэд нэг их буруудахгүй л болов уу. Охид бүсгүйчүүдийн маань хувьд бариу өмдний дотуур өмсдөг гол хэрэглээ бол “бэнз” дотоож.
Гэтэл энэхүү бэнз нь эрүүл мэндэд ямар их хор хөнөөлтэй гээч. Сүүлийн үед Европын улс орнуудын залуу охид бүсгүйчүүд нэгэн хачирхалтай өвчнөөр өвчлөх болжээ. Тус өвчлөлтийг Швейцарын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар судлаж үзээд харамсалтай дүгнэлтэнд хүрчээ. Өсвөр насны охид шилжилтийн насан дээрээ ид бэлгийн сонирхолтой байдаг атал судалгаанд оролцсон охидод бэлгийн сонирхол төрөх нь битгий хэл бүр ямар ч мэдрэмжгүй болчихсон байлаа. Мөн загатнаа тусч зовиурлах эмгэгтэй болсон байсан аж. 16 настай Бэки охины бэлэг эрхтэн нь маш ихээр загатнах болж.
Эхний үед зөвхөн шөнө орондоо орсон үед нь шаналгадаг байсан ч эцэстээ өдрийн цагаар ч шаналгах болсон байна. Хөөрхий охин арга буюу ээждээ хэлснээр эмэгтэйчүүдийн эмчид ханджээ. Гэтэл эмэгтэйчүүдийн эмч түүнд шинжилгээ хийгээд дуу алдахад хүрч. Охиныг шаналгаад байсан загатнаа нь ихэвчлэн нас хэвийсэн эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин агаад16-хан настай охины умай нь 60 гарсан авгайнх шиг болсон байсан байна. Тус өвчинд эмчилгээ байдаг боловч маш удаан хугацаанд гам барин сайн эмчлүүлэх шаардлагатай гэнэ. Цаашлаад олон талын сөрөг үр дагаврыг дагуулдаг гэнэ.
Үүнээс улбаалаад эмэгтэйчүүдийн эмч нар өсвөр насны охидын дунд судалгаа явуулжээ. Гэтэл судалгаанд хамрагдсан охидын 98 хувь нь “Бэнз” өмсдөг бөгөөд тэдний 40-өөс илүү хувьд нь тус зовиур илэрдэг гэсэн байх юм. Тиймээс Европын орнуудын эмэгтэйчүүдийн эмч нар болон мэргэжилтнүүд бэнзний эсрэг аян дайн өрнүүлээд байгаа гэнэ. Мэдээж Европын охидыг дайрсан зовлон манай орны охид бүсгүйчүүдэд ч хамааралтай. Тиймээс өөрийн эрүүл мэндийг бодоод сайн чанарын даавуугаар хийсэн бариу бус дотоож хэрэглэж байхыг зөвлөе.
Тэглээ гээд “эмээгийнхээ” дотоожийг өмсөх хэрэг үү гэж та дургуйцэн бодож болох л доо. Гэхдээ л өөр олон төрлийн эвтэйхэн загвартай биед хор хөнөөлгүй дотоож байдаг шүү дээ. Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Бэнз дотоож нь маш бариу байдаг учраас өсөж төлжих ёстой, бодисын солилцоо явагдаж байдаг бүсэлхийнээс доогуурх хэсгийг үргэлж хүлж багалсан мэт байлгаснаар дээрх гажигийг үүсгэдэг байна. Тэр бүү хэл эрүүл зөв амаржихад муугаар нөлөөлдөг байна.
Ер нь дэлхийн олон энэ талын судлаач эрдэмтэд дотоож нь муу нөлөөтэй байдаг учир гэртэй байх үедээ аль болох дотоож хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Гэтэл бүсгүйчүүд гоё сайхан харагдахын тулд бариу, янз бүрийн материалаар хийгдсэн бүр төмөр ногтой бэнзүүдийг хэрэглэдэг. Секслогичдын судалгаанаас харахад бариу дотоож тэр дундаа бэнз хэрэглэх нь сексийн мэдрэмжийг бууруулдаг гэнэ.