Өтгөн хатах үед юу идэх ёстой вэ
-Шингэнийг өдөрт тогтмол уух,
-Хоолны хэрэглэх хэмжээг багасгахгүй байх,
-Алхах зэрэг хөдөлгөөнийг өдөр бүр хийх. Өдөрт тохирсон хөдөлгөөн хийхийн тулд эмч болон физик эмчилгээний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Харин та хэвтэрт байгаа бол гэдсээ зөөлөн илж өгвөл гэдэсний хөдөлгөөнд тустай.
-Ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь өтгөний гаралтыг нэмэгдүүлдэг. Ислэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүнд:
♦Үр тарианы төрөл болох хец, гурвалжин, хар будаа
♦Хүнсний ногооны төрөл болох шинэ бүх төрлийн шинэ байцаа
♦Хальстай жимснүүд, гадил, лийр, амтат жүрж, гүзээлзгэнэ гэх мэт
♦Мөн хүнсний хивэг хэрэглэх. Хэрэглэхдээ бүх төрлийн гурилтай хоолонд хамт зуурах, эсвэл буцалсан бүлээн усанд найруулж ууж болно. Энэ дэглэмийн үед өглөө бүр хоёр аяга зөгийн балтай ус бүлээнээр нь уух ба өдөрт хоёр литрээс доошгүй шингэн ууж байх шаардлагатай. Та ходоодны ямар нэгэн өвчтэй бол хэрэглэж болохгүй шүү.
-Өглөө боссоны дараа болон унтахын өмнө бүлээн ус ууж, гэдсэнд илэх хөдөлгөөн хийж өгвөл сайн.