Нүүрний сорвийг сармисаар арилгана
Дорнын анагаах ухаанд сармисыг ихээр шүтдэг. Учир нь сармис хүний дархлааг сэргээн цус шингэлэн дотроос нь анагаадаг төдийгүй гаднаас нь ч гайхалтай үр дүнтэй эмчилдэг ногоо юм.
Та сармисаар хомхойг ул мөргүй арилгаж болохоос гадна батганаас үлдсэн сорвийг ч үлдээлгүй алга болгож болно. Ингэхийн тулд нэг ширхэг сармисыг үрж хоёр халбага буцалсан устай холино. Нүүрээ угааж хуурай болсны дараа бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхэнэ.
Сармис нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж сорвитой гадаргыг мөн гуужуулахаас гадна батгыг үүсгэж байгаа тос болон нянг устгадаг байна. Сармистай хандыг 5 минутаас дээш хугацаанд нүүрэндээ байлгаж болохгүй ба бүлээн усаар нүүрээ угаагаад өөрөөр нь арчилгүй хатаана. Туршаад үзээрэй!