Амжилт хаана байдаг вэ?

2014 оны 4 сарын 21

Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.

Амжилттай яваа хvмvvс өөрийгөө маш сайн мэддэг
Тэд өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, тvvнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зvйлvvд vнэхээр чанартай болдог. Тухайлбал аав нь морь маллаж, малын хашаанд амьдарч, морины өвсөн дээр унтдаг байсан нэгэн хvv одоо америкийн хамгийн баян, нэр нөлөөтэй хvний нэг болжээ. Тэр морь маш сайн сургаж чаддагийнхаа ачаар морь сонирхдог, нэр нөлөөтэй, баячуудын дотны анд нь болжээ. Мөнгөтэй хvмvvс тvvгээр морио сургуулахын тулд сарын өмнөөс захиалга өгдөг, морь худалдаж авахдаа хамт яваач гэж гуйдаг, манай эдлэн газарт амьдарч морийг минь арчлаад өгөөч гэж хvсэлт тавьдаг. Нэг ёсондоо тэр морь сургах ажлаа vнэхээр сайн хийдэг, өөрийнхөө vнэ цэнийг мэддэг, өөртөө итгэдэг, авьяас чадвараа бусадтай хуваалцдагийнхаа ачаар морины хашаанаас орд харшид амьдардаг болж чаджээ.

Амжилттай яваа хvмvvс өөртөө болон бусдад шаардлага тавьж чаддаг
Танил маань саяхан нэгэн компанийн борлуулалтын менежертэй гэрээ хийхдээ “Би энэ гэрээн дээр чинь гарын vсгээ зурж чадахгvй юм байна. Маш их алдаатай, бас гэрээний стандартаар бичээгvй байна. Дахин янзалж ир” гэж хэлэхийг би сонссон юм. Тvvнд уг нь гэрээний vг vсгийн алдаа зэрэг нь нэг их хамаагvй л дээ. Тэр тогтмол хугацаанд чанартай бараа авч л байвал болно. Гэтэл тэр тэгж хандсангvй. Амжилттай яваа хvмvvс өөртөө ч, бусдад ч шаардлага тавьж чаддаг, байх ёстой хэм хэмжээг мөрдөж, бусдаар ч мөрдvvлж чаддагийнхаа ачаар амжилтад хvрдэг.

Амжилттай яваа хvмvvс бусдад туслахдаа vргэлж дуртай байдаг Хөгшин настай болсон нэгэн эмээгийн бие нь эрс муудаж, аажмаар vхэж эхлэжээ. Тэр маш олон жилийн турш чадлынхаа хэрээр ядуучуудад тусалдаг байсан юм. Тvvнээс бурхан “Чи vхэхээс айж байна уу” гэж асуув. Эмэгтэй “Yгvй ээ. Би айхгvй байна. Гэхдээ надад одоо vхэхэд ичгэвтэр байна. Би бусдын төлөө хангалттай их сайн зvйл хийж чадсангvй шvv дээ” гэж хариулжээ. Бурхан тvvнд “Тэгвэл чи хэзээ ичгэвтэр бус боллоо гэж санагдана, тэр vедээ ирээрэй. Би чамд туслана” гэж хэлээд буцаав. Амжилттай явахыг хvсдэг хvн бvр энэ домгийг vргэлж санаж байхтун. Бусдад туслахдаа хэзээд дуртай байгаарай. Таныг цаанаас чинь аз ивээх болно.

Амжилттай хvмvvс өчvvхэн зvйлийг ч мартдаггvй
Тэд өөррvv нь залгасан хvмvvсрvv эргээд залгадаг. Тэд мэндчилгээ аваад баярлалаа гэж хэлэхээ мартдаггvй. Тэд өөрийнх нь амжилттай яваад тусладаг vйлчлэгч, манаач, тvнш, найзууддаа баяраар талархлын мэндчилгээ бичихдээ дуртай байдаг. Тэд амжилт гэдэг бол өөрийг нь сайхан амьдрахад тусладаг өчvvхэн зvйлсээс бvрддэг гэдгийг мэддэг.
Амжилттай яваа хvмvvс өөрөө өөрийгөө зоригжуулж чаддаг

Миний нэг зохиолч найз байдаг юм. Тэр миний л мэдэхийн бараг 20 жилийн турш элдэв өгvvлэл, нийтлэл, ном бичиж сонин, сэтгvvл, хэвлэлийн компаниуд руу илгээсэн. Харамсалтай нь тэдгээрийг нь огт нийтлэдэггvй байв. Тэр энэ 20 жилийн хугацаанд сэтгэлээр унаж архинд орж vзсэн, эхнэртээ хаягдсан, дахиж хэзээ ч бичихгvй гэж шийдэж байсан.Гэхдээ тэр 20 жилийн дараа “Би заавал амжилт олно, энэ хэцvv давааг харин ч нэг даваад гарна шvv” гэж өөрөө өөрийгөө зоригжуулж чадсан юм. Хэдийгээр тэр маш орой ухаарсан ч өөрөө өөрийгөө зоригжуулж, итгvvлж чадсан нь хамгийн чухал. Өнөөдөр тэр манай хотын хамгийн шилдэг нийтлэлчдийн нэг. Харин та заавал миний найз шиг 20 жил азгvйтэх шаардлагагvй шvv дээ.

Амжилттай яваа хvмvvс өөртөө хайртай байдаг
Оскар Уайлд “Өөрөө өөрийгөө хайрлах нь урт хугацааны жаргалтай амьдралын эхлэл болдог” гэж хэлж байжээ. Бусдаар өөрийгөө хайрлуулах нь эхлээд өөрөө өөрийгөө хайрлахаас эхэлнэ, өөрөө өөрийнхөө vнэ цэнийг дээшлvvлэхээс эхэлнэ.
Амжилттай яваа хvмvvс амжилтанд хамаг чадлаараа тэмvvлдэг
Тэд хэзээд хамгийн том амжилтын төлөө л тэмvvлдэг. Найзуудтайгаа мөрийтэй тоглохдоо ч, хөл бөмбөгийн тэмцээнд оролцохдоо ч, сvлжээгээр контр-страйк тоглохдоо ч, бас компанийн дэд захирлын албан тушаалд өрсөлдөхдөө ч ялагч нь байхыг тэмvvлдэг. Тэд бvхий л зvйлд ялагч болохын төлөө тэмvvлдэгийнхээ ачаар талд нь ч болов амжилт олдог.
Амжилттай яваа хvмvvсийн мөрөөдөл нь том байдаг

Хvн бvр мөрөөдөж чаддаг. Гэхдээ маш цөөхөн нь мөрөөдлөө биелvvлдэг. Учир нь тэд маш их хөдөлмөрлөдөг. Майкл Делл “Амжилтанд хvрэхийн тулд лифтэнд суух хэрэгтэй. Хэрэв лифт эвдэрсэн байвал шатаар ч болов өгс. Ямар ч л байсан тvvнд хvрэх хэрэгтэй” гэж хэлжээ. Yнэхээр ямар нэгэн өндөрлөгт хvрэхийн тулд та мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мөрөөдөх ёстой. Yvндээ хvрэхийн тулд өдөр бvр бага багаар урагшил. Нэг ч өдрийг байгаа байдалдаа өнгөрөөж болохгvй. Тэгээд ч амжилт гэдэг vгийн өмнө ажиллах гэдэг vг байдаг шvv дээ.мод харуулддаг байсан мужаан аав нь. Энэ хvмvvс оройн хоолны ширээний ард хэзээ ч Аристотель, Сократын тухай ярьж байсангvй. Гэхдээ тэд, ажил хийж, цалин авч байгаа хvн vнэнч шударга ажиллах ёстой, хариуцсан ажлаа маш сайн хийх хэрэгтэй, тvvнийхээ төлөө хариуцлага хvлээх ёстой, хамт ажилладаг хvмvvсээ хvндлэх хэрэгтэй гэдэг энгийн ёс зvйг хvvхдvvддээ сургачихсан байсан юм. Тийм ч учраас өнөөдөр хvvхдvvдийнх нь нэг нь Харвардын их сургуулийн хvндэт доктор болчихсон, миний өмнө хичээл зааж байна.

Бэрхшээлийг давж чаддаг
Амжилттай хvмvvс амьдралын бэрхшээлvvдийг сөрөн зогсож, даван туулахад байнгын хөдөлмөр нь тусалдаг гэж ярих дуртай. Тэд өмнөө зорилго тавиад, тvvнийхээ биелэлтийг байнга хянадаг. Тэд хvрсэндээ сэтгэл ханаад зогсчихдоггvй. Тэд илvv өндөрт хvрэхийн тулд зогсолтгvй, улам эрч хvчтэй, хурдтай амжилладаг. Тэд унасан ч төд удалгvй хөл дээрээ босоод, шороогоо нэг гөвчихөөд дахиад л зvтгэж, мацаж эхэлдэг. Нэгэнт л зорьсон бол тэднийг юу ч зогсоодоггvй. Шавар шалбааг, бартаа саадын дундаас ч тэд гараад л ирдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1784
0 эможи
keyboard_arrow_up