Зөвлөгөө бүхэн үнэн биш

2015 оны 2 сарын 14

Хэрвээ та дөнгөж амьдралд хөл тавьж байгаа бол бүх л хүн зөвлөгөө өгч эхэлнэ. Ялангуяа санхүүгийн тал дээр. Гэхдээ зарим нэг санхүүгийн зөвлөгөө үр ашиггүй болохыг Пьев судалгааны байгууллага тогтоожээ.

ЭХНИЙ ЗӨВЛӨГӨӨ БОЛ ТУСДАА ГАР

Их сургуулиа төгсмөгц хүмүүс чамайг тусдаа гарах тухай сануулдаг. Гэхдээ үүнээс нэг хоёр жилийн хугацаанд эцэг эхтэйгээ хамт амьдрах нь амьдралын гараагаа сайн эхлүүлэх боломж олгодог гэжээ. Судалгааны явцад эцэг эхтэйгээ хамт амьдарсан 21 сая хүн хангалттай мөнгө хуримтлуулсан байна. Учир нь тусдаа гарсан тохиолдолд төлөх байсан мөнгө, эцэг эхтэйгээ хамт амьдарсан хүмүүсийн цуглуулсан мөнгөний 30 хувьтай тэнцэж байгаа юм. Их Британид гэхэд жилд дунджаар 45 мянган америк доллар олох бөгөөд тусдаа гарсан хүмүүс үүнийхээ 10 мянгыг байрны мөнгөнд зарцуулж байжээ. Өдгөө 32 настай Девид Веливер гэгч 26 настайдаа тусдаа гарчээ. Учир нь сургалтын зээл болох 80 мянган долларыг олоход эцэг эхдээ тусалсан байна. Тэрээр "20 гарсан хэн ч эцэг эхтэйгээ амьдрахыг хүсдэггүй. Харин би тэдэнтэйгээ арай удаан амьдраагүйдээ харамсдаг. Хэрвээ тусдаа гараагүй бол сард 500-1000 доллар хэмнэх байсан" гэжээ. Веливер залуу хүмүүст зориулсан санхүүгийн зөвлөгөө бүхий "Money Under 30" гэдэг сайт ажиллуулдаг юм байна. Тэрээр сайтдаа өөрийн амьдралаас сурсан мөнгөтэй харьцах аргуудаа бичдэг аж.

ХАРИН ДАРААГИЙН ЗӨВЛӨГӨӨ БОЛ ХАДГАЛ, ХАДГАЛ, ХАДГАЛ

Та ирээдүйдээ зориулж эртнээс мөнгө хадгалах нь чухал. Гэхдээ өөртөө цаг гаргаж, залуу насандаа хийх ёстой зүйлсийг мартаж болохгүй. Амьдралдаа ядаж ганц удаа аяллаар явах нь маш чухал юм. Веливер энэ талаар "Хэдий хийх ажил ихтэй байсан ч гэсэн, залуу байхдаа аяллаар явж байх хэрэгтэй. Учир нь чиний карьер өсөж нас ахих тусам гэр бүлтэй болж хариуцлага нэмэгддэг. Энэ үед чамд ямар ч зав гарахгүй." гэжээ.

СУРГУУЛИА ТӨГСӨХ НЬ Л ЧУХАЛ

Энэ бол залуу хүмүүсийн хувьд бас л тохиромж муутай зөвлөгөө. Учир нь зарим тохиолдолд та сургалтын зээл авсан бол үүнийгээ төлөх гэж ихээхэн ажиллах хэрэг гарна. Нэг жишээ гэхэд АНУ-д хуулийн сургуульд сурахад 100 мянган долларын зээл өгдөг. Гэтэл ажил дээр гарах үед ийм хэмжээний өндөр цалин шууд өгөх газар бараг байхгүй.

ЭЦЭСТ НЬ АЖИЛТАЙ БОЛСОНДОО Л БАЯРЛА

Веливерийн хэлснээр "Шууд ямар ч хамаагүй ажилд орох хэрэггүй. Учир нь хүмүүс ихэвчлэн эхлэх цалингийнхаа хэмжээнд санаа зовдоггүй. Гэтэл хүмүүсийн цалинг нэмэхдээ анх авч байсан цалинг харгалзан үздэг. Ихэнх ажил олгогчид цалин нэмүүлэх асуудлыг авч хэлэлцдэггүй ч үгүй. Хамгийн таагүй нь ихэвчлэн татгалзсан хариу өгдөг" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17703
0 эможи
keyboard_arrow_up