Валентины бэлэг болон мэндчилгээний санаанууд

2016 оны 2 сарын 12
Тун удахгүй Валентин болох гэж байна. Валентин бол хайрын өдөр бөгөөд энэ өдөр л хайраа илчилж амжуулах хэрэгтэй. Харин та хайртдаа эсвэл хайртай залуудаа юу өгөхөө мэдэхгүй байна уу? Эсвэл мэндчилгээг гараараа хийж өгөхийг хүсэж байна уу? Тэгвэл наашаа!
 Бүгдийг яаж хийхийг заагаагүй байгаа ч шинэлэг санаанууд юм шүү!
в1
Эдгээр зүйлсийг бүгдийг гараар хийх бөгөөд сэтгэлээсээ хийвэл таны бэлэг давтагдашгүй сайхан болно, итгээрэй. За эхлээд мэндчилгээнээс эхэлье. Бүгдийг яаж хийхийг заагаагүй байгаа ч шинэлэг санаанууд юм шүү!
Энэ мэндчилгээг хийх амархан. Танд цаас, зүү, улаан утас, хайч, харандаа л хэрэгтэй. Зааврын дагуу хийхэд болно.
в2
Цаасны хавчаар хүртэл хайраар амьсгалах нь ээ.
в3
Энэ мэндчилгээг хийхэд жаахан хэцүү байж болно. Та энэ зүрхийг ууссан мэт өнгөтэй болгохын тулд 4-5ш ойролцоо өнгийн цаас танд хэрэг болно.
в4
Бага ангид хийдэг хөдөлмөрийн хичээлтэй адил байгаа биз? Өөрийн гараар зүрхнүүд нугалж  маш ихээр хайрцагт хийвэл бас дажгүй санаа шүү.
в12
За одоо бэлэгний санаануудтай танилцья. Миний бодлоор их энгийн санаанууд бөгөөд санаанд тань ормооргүй зүйлс бас байгаа шүү.
 
Амтат талх. Хэн ч харсан гайхалтай санаа. Хайртдаа амтат талх эсвэл кекс хийж өгөөрэй. Яагаан өнгийг яаж гаргадгийг сайн мэдэхгүй байгаа ч шоколадаар аргалж болох юм шиг санагдсан.
 
в5
 
Гүзээлзгэнэтэй набор. Танд хэрэг болох зүйлс бол амтат гүзээлзгэнэ, шүдний чигчлүүр, хөлдөөгч, хайлсан шоколад. Гүзээлзгэнийг хуваагаад шүдний чигчлүүрээр холбоод хөлдөөнө. Үүний дараа хайлсан шоколаданд дүрээд авна. *Шоколад халуун байж болохгүй. тэгээд дахин хөлдөөгчинд хийнэ.
в6
Өндөг дотроос сэтгэлийн үг. Ганц өндөг гэлтгүй олон өндөг дотор сэтгэлийн үгээ бичээд хийж болно.
в7
Гүзээлзгэнэтэй букет. Миний бодлоор үнэхээр амттай бэлэг. Хамтдаа идвэл сайхан.
 
в8
 
Чамайг хайрлах 52 шалтгаан.Чамайг хайрлах 100 шалтгаан гэж байдагтай адил бөгөөд өвөрмөц  зүйл гэвэл хөзөр байгаа юм. Та үүнийг өөрийн фантазаар хийгээрэй.
 
в9
 
Зүрхэн тосон харандаа. Тосон харандааг зүрхний хэвэнд 230С-д 15 минут байлгахад ийм болдог. Өөрийн хайртай хүмүүсдээ өгвөл илүү тохиромжтой.
в10
Зүрхтэй кап-кайк. Хэрвээ та кекс, нарийн боов сайн хийдэг бол танд илүү дөхөм байх. Танд төмөр зүрхэн хэв, цаасан аяга, ягаан тууз, нунтаг сахар хэрэгтэй. Бусад орцыг та өөрөө шийдэх эрхтэй. Голд буй ягаан зүрхийг ягаан кексээр орлуулж болно.
в11
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17671
4 эможи
keyboard_arrow_up