Гэгээн хайрын баяраар хайртдаа зориулж шоколад бэлэглэдэг нандин уламжлал байдаг. Гэхдээ зүгээр ч нэг шоколад бус өөрийн гараар хийж чимэглэсэн амтат шоколад байх нь бий. Тэгвэл та ч гэсэн энэхүү жороор хайртдаа зориулж гэнэтийн бэлэг бариарай.
-
1
Юуны өмнө танд хайлуулах шоколад хэрэгтэй. Гэхдээ хар шоколад байвал илүү тохиромжтой.
-
2
Ингээд шоколадыг жижиглэн үйрүүлнэ.
-
3
Ёроолтой төмөр саванд шоколад болон цөцгийг /шингэвтэр/ хийгээд дунд зэргийн гал дээр халаана. Халаах явцдаа байнга хутгаарай. Хүсвэл чихэрлэг амтыг нэмэгдүүлэх үүднээс 1-2 цайны халбага ванилийн охь хийж хутгаарай.
-
4
Шоколадны үйрмэгүүд аяндаа хайлж шингэх үед галыг зөөлрүүлж жигд хэмээр зөөлөн хутгасаар байх болно. Хэрвээ галыг ихдүүлж буцалгах юм бол таны ажил бүтэлгүйтлээ л гэсэн үг. Ингээд аяндаа таны шоколад жигд бор өнгөтэй, өтгөвтөр болонгуут галаас гаргаж 5-7 минут хөргөөрэй.
-
5
Ингээд шоколадыг бүр мөсөн царцхаас нь өмнө зүрхэн хэлбэртэй хайрцаг, хэв, наборны хайрцаг ашиглан шоколадаа хийж хөргөгчинд тавиад царцаагаарай.
-
6
Зориулалтын хэв ашиглаж нэг том зүрхэн шоколад эсвэл жижиг олон ширхэг шоколад хийж болно шүү.
-
7
Шоколад царцаж, биежсэний дараа хайрцагнаас болгоомжтой гаргаж кремээр хүссэнээрээ чимэглэнэ.
-
8
Крем байхгүй бол хайлуулсан цагаан шоколад эсвэл молокогоор чимэглэж болдгийг санаарай.
-
9
Хайртай хүнийхээ нэрийг бичиж сэтгэлээ илчлэхээс гадна жижиг ширхэгтэй өнгө өнгийн чихэр, үрэл, жимс зэргээр чимэглэж болно шүү.
-
10
Жижиг олон ширхэгтэй хийж бас болно.
-
11
-
12