Гэгээн хайрын өдрөөр яагаад шоколад өгөх болсон бэ?

2015 оны 2 сарын 13

"Гэгээн хайрын өдөр", "Гэгээн Валентины өдөр", "Дурлалт хосуудын өдөр", "Үнэнч хосуудын өдөр", "Ариун хайрын өдөр" гээд залуус маань сүүлийн 10 гаруй жил энэ өдрийг өөр өөрийнхөөрөө өргөн тэмдэглэх болсон.

Яагаад энэ өдрийг тэмдэглэх болсон түүхийг нь мэдэх хэрнээ "Охид, эмэгтэйчүүд эхлээд хайраа илэрхийлж бэлэг өгдөг. Ингэхдээ заавал шоколад өгөх ёстой" гэх ойлголтоор  бяцхан бэлэг авдаг нь нууц биш.

Энэ баяр нь хэрхэн хэзээ, хаанаас ямар шалтгааны улмаас үүссэн тухай олон яриа байдаг ч X зууны үед Ромд болсон үйл явдлаас үүдэн "Гэгээн Валентины өдөр" хэмээн нас барсан ламын дурсгалыг хүндэтгэхээс эхэлжээ.

Тэр үеийн Ром хотноо олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, мөн үе удам дамжин гэгээн, ариун үйл хийж яваа нэгэн залуу лам байсан нь гэгээн Валентин юм. Нэг өдөр хааны зарлиг гарч "Ихэс дээдсээс бусад эрчүүдийг гэрлэж, эхнэр авч 4 хүүхэдтэй болохыг хориглож харин цэрэгт явахыг уриалж, улмаар зарлигдсан байна. Хэдий хааны зарлиг ч эрчүүд цэрэгт явахын өмнө "Гэгээн Валентин"-аар адислуулан нууцаар гэрлээд явдаг байжээ.

Олон сарын дараа эл явдлыг нэгэн ам султай эр задалж орхисноос үүдэн энэ хэрэг илэрч Валентиныг шоронд хорьсон байна. Түүнийг "Хааны зарлигийг зөрчсөн" хэмээн шууд цаазлахыг завдсан аж. Гэтэл адис хүртээж гэрлэлтийг нь баталсан цэрэг эрсийн тоо хааны цэргүүдээс ч олон байсан тул арга буюу шоронд хорьсоор байжээ. Валентин ламтан Ромын эзний тушаалаар тийнхүү шоронд хоригдож байхдаа ч гэгээнтнийхээ үүргийг гүйцэтгэж зовж зүдэрсэн хоригдлуудад тус хүргэсээр байж.

Тэрээр шоронд хоригдохын өмнө хааны удмын нэгэн залуухан бүсгүйд сэтгэлтэй болсон  нь хоригдох бас нэгэн шалтгаан болсон аж. Залуу бүсгүй түүнийг шоронд байнга эргэж ирсээр тэдний хайр сэтгэл улам бэхэжсэн гэдэг. Валентиныг цаазлуулахын өмнө сэтгэлт бүсгүй нь ирж уулзахад тэрээр "Намайгаа ганцхан жил хайрлаарай. Энэ бол чиний надад өгч байгаа хамгийн том бэлэг байх болно. Харин жилийн дараа амьдралаа бодох нь зөв" гэж хэлээд хагацан явахдаа харууслын үг унагалгүй ямар нэгэн зүйлд найдаж байгаа мэт их л бардам алхсан  гэдэг. Уй гунигт автсан бүсгүйг холдож амжаагүй байхад ламтнаар адислуулж гэрлэсэн нэгэн хархүү ил захидал авчирч өгсөн байна.

 Бүсгүй гайхаж "Дөнгөж уулзаад салсан хэрнээ яагаад захидал илгээдэг билээ. Тэр маань явахдаа араас их л итгэлтэй бардам алхаж байгаа харагдсан. Арай аврагдсан юм биш биз хэмээн бодож яаран задлахад өөрийнх нь аваачиж өгдөг байсан үмх шоколадаар "Чиний Валентинаас" гэж бичээд гарын үсгээ зурсан байжээ. Хүч тамир оруулах гэж аваачиж өгдөг байсан жаахан шоколадыг өөрт нь зориулсанд бүсгүй юутай ч төсөөлөшгүй гэгээн ариун хайр хэмээн хүндэтгэж тэрхүү захидлын үгийг олонд зарласан гэдэг.

 

 Валентиныг цаазлуулснаас хойш залуу бүсгүйд чинээлэг айлын хүү сүй тавьжээ. Бүсгүй түүнээс нэг жил хүлээхийг хүсээд Валентиныг цаазлуулснаас жилийн дараа түүнийгээ дурсаж сарнай цэцгэн эрх шарилын чулуун хөшөөнд өлгөн хүндэтгэл үзүүлжээ. Ингэхэд нь Валентинаар адислуулж байсан хосууд цуглаж ламтныг дурсан хүндэтгэсэн байна.

Хайртай хүнийг нь олон зуун хос  дурсан санаж байгааг харсан залуу бүсгүй ламтныг яагаад тийм бардам ихэмсэг байсны учрыг сая ойлгож маргааш нь хадамд очиход түүний сэтгэл ч ариун тунгалаг болсон мэт байсан тул сүй тавиад жил хүлээсэн нөхрөө насан туршдаа хайрлаж үнэнч байхаа амласан гэдэг.

Ингэж жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд залуу лам Валентиныг хүндэтгэж хосууд уулзаж ариун хайраа хэзээ ч сэвтээхгүй авч явахаа тангарагладаг болсон түүхтэй .

XVII зууны үед Америк Англид өргөн тэмдэглэдэг болжээ. Өдгөө Америк, Англи, Австрали, Франц, Канад, Мексик зэрэг улсад тэмдэглэдэг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17652
1 эможи
keyboard_arrow_up