Зүрхэн хэлбэртэй шоколад хэрхэн хийх вэ?

2015 оны 2 сарын 10

Гэгээн хайрын баяраар хайртдаа зориулж шоколад бэлэглэдэг нандин уламжлал байдаг. Гэхдээ зүгээр ч нэг шоколад бус өөрийн гараар хийж чимэглэсэн амттан илүү үнэ цэнэтэй. Тэгвэл та ч гэсэн энэхүү жороор хайртдаа зориулж  гэнэтийн бэлэг бариарай.

  1. Юуны өмнө танд хайлуулах шоколад хэрэгтэй. Гэхдээ хар шоколад байвал илүү тохиромжтой.
  2. Шоколадыг жижиглэн үйрүүлнэ.
  3. Ёроолтой төмөр саванд шоколад болон цөцгийг хийгээд дунд зэргийн гал дээр халаана. Хаалах явцдаа байнга хутгаарай. Хүсвэл чихэрлэг амтыг нэмэгдүүлэх үүднээс 1-2 цайны халбага ванилийн охь хийж хутгаарай.
  4. Шоколадны үйрмэгүүд аяндаа хайлж шингэх үед галыг зөөлрүүлж жигд  хэмээр зөөлөн хутгасаар байх болно. Хэрвээ галыг ихдүүлж буцалгах юм бол таны ажил бүтэлгүйтлээ л гэсэн үг. Ингээд аяндаа таны шоколад жигд  бор өнгөтэй, өтгөвөрт болонгуут авч, 5-7 минут хөргөөрэй.
  5. Ингээд шоколадыг бүр мөсөн царцахаас нь өмнө зүрхэн хэлбэртэй  хайрцаг, хэв, наборны хайрцаг ашиглан  шоколадаа хийж хөрөгчинд тавиад царцаана.
  6. Зориулалтын хэв ашиглаж нэг том зүрхэн шоколад эсвэл олон жижиг шоколад хийж болно.
  7. Шоколад царцаж, биежсэний дараа хайрцагнаас болгоомжтой гаргаж кремээр хүссэнээрээ чимэглэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
17438
1 эможи
keyboard_arrow_up