Хамгийн үр дүнтэй зургаан маск

2015 оны 2 сарын 09

Эдгээр маскийг гарын доорх материалаар хийж болно. Маскийг хийхэд ч зардал мөнгө бага шаардагдана.

Өндөгний цагааны маск

Хар батганы эсрэг хамгийн үр дүнтэй маск бол түүхий өндөгний цагаанаар хийх маск юм. Үр дүн нь маш өгөөжтэй бэлтгэхэд ч хялбар.  Өндөгний цагааныг ялгаж аваад хөөсөртөл хутгаж нүүрэндээ түрхэнэ. Удалгүй маск хатаж бэхжинэ. 20 минут болсны дараа хуулж аваад нүүрээ бүлээн усаар угаана.

Содны маск

Муу арьсыг гуужуулж, өнгөлөг болгодог маск бол содны маск юм. Нэг аяга усанд багахан хэмжээний сод нэмнэ. Уг усаар нүүрээ шавшиж 10-15 минут болсны дараа хүйтэн усаар зайлж угаана. Энэ маскийг хуурай, эмзэг арьстай хүмүүс хэрэглэж болохгүй.  

Нимбэгний маск

Уг маскийг хийхэд тун хялбар. Нэг ширхэг нимбэгийг шахаж шүүсийг нүүрэндээ түрхэнэ. Энэ маск нь цэвэр байгалийн хүчирхэг нүүр цэвэрлэгч, цайруулагч маск юм. Нимбэгний шүүстэй хамт түүхий өндөгний цагааныг холивол бүр илүү үр дүнд хүрнэ. 15-20 минут болсны дараа бүлээн усаар булхана.

Зөгийн бал, алимны маск

Хар батга гардаг, тослог арьстай хүмүүс хэрэглэхэд хамгийн үр дүнтэй маск бол зөгийн бал, алимны маск юм. Таван халбага зөгийн бал дээр нэг дунд хэрийн алимыг үрж холино. Сайтар хутгасны дараа нүүрэндээ жигд түрхэн тарааж 10 минутын бүлээн усаар угаана.

Зөгийн балны маск

Нүүрний арьсыг гүн бохирдлоос хамгийн сайн цэвэрлэдэг маск бол зөгийн балны маск. Зөгийн балыг сайтар хутгаад дангаар нь болон дээр нь бага зэрэг давс эсвэл нимбэг нэмж холиод жигд түрхэнэ. 10-15 минут болсны дараа бүлээн усаар угаана.

Бяслаг, хар перецний маск

Хар батгыг арилгаж, арьс цэвэрлэдэг дараагийн маск бол бяслаг, хар перецний маск юм. Бяслагийг үрж жижиглээд хар перецтэй хольж багахаан сүү нэмээд сайтар хутгана. Ингээд нүүрэндээ таван минут тавина. Дараа нь бүлээн усаар угааж арилгана

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17373
0 эможи
keyboard_arrow_up