Амтат орео жигнэмэг хийж сураарай

2015 оны 2 сарын 09

Нарийн боов хийх авьяастай эзэгтэй нартаа зориулж амтат орео жигнэмэгний жорыг орууллаа шүү

Масло, 3/4 цайны аяга элсэн чихэр, ванилийг аяганд хийж миксэрдэнэ. Ингээд 1 бүтэн өндөг болон 1 өндөгний шарыг хийгээд 3 минут орчим миксэрдэнэ. Үүний дараа гурил, какао, кофены үр, давс, нарийн боовны сода, baking powder зэргийг хийгээд гүн бор өнгөтэй, жигд зуурмаг болтол нь миксэрдэнэ. 

Ингээд зуурмагийг гамбанз дээр гарган хоёр гараараа эвэнд оруулж нухаад битүү саванд 30 минут орчим амраагаарай

Үүний дараа нухсан гурилыг хүнсний цаасан дээр тавиад дээрээс нь мөн хүнсний цаас тавьж байгаад илдэнэ. Ингэснээр зуурмаг гаранд наалдахгүй ба жигд зузаантай илдээрэй. 1-1,5 см зузаантай илдвэл тохиромжтой

Ингээд хэрвээ танд нарийн боовны хэв гаргагч байгаа бол хэвээ ашиглаж олон төрлийн хэлбэр дүрс гаргаарай. Хэрвээ хэв байхгүй бол зүгээр л хутга ашиглан жигнэмэгний хэмжээгээр гурвалжин, дөрвөлжин хэлбэр гаргаарай 

 

165С хэмд шарах шүүгээг халаагаад хайруулын тавцан дээр хүнсний цаас дэвсэж орео жигнэмэгийн хийгээд хэмжээнээс нь хамаарч 5-8 минут болгоорой. Ингээд сэрүүн нөхцөлд тавьж сайтар хөргөнө

Энэ хооронд жигнэмэгний хавчуургийг бэлтгэе. Шинэхэн амттай цөцгий, зөгийн бал, 1/4 цайны аяга элсэн чихрийг хольж крем мэт биежиж эхэлтэл нь миксэрдээрэй

Ингээд жигнэмэгний хооронд кремнээсээ түрхэж наалдуулаад л таны орео жигнэмэг бэлэн боллоо. Харин жигнэмэгийг сайтар хөргөсний дараа кремээ түрхэнэ шүү

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17364
0 эможи
keyboard_arrow_up