АМРАЛТЫН ӨДРИЙН ХООЛ:НИЙСЛЭЛ САЛАТ хийх амттай жор
Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар дөхсөөр л байна. Ууц, бууз бэлтгэх гээд олон олон ажил ар араасаа хөвөрдөг шүү дээ. Тэгвэл буузны амттай сайхан хачир болдог Нийслэл салатыг хэрхэн хийх жорыг хүргэж байна.
-

Төмсийг угааж хальслаад жижиг дөрвөлжин хэлбэртэйгээр хэрчинэ.
-

Хэрчсэн төмсөө усанд хийж 15-20 минут зөөлөн болтол нь чанана. Хэт удаан чанавал төмс нялцгай болж салат хийхэд тохиромжгүй болдог. Чанахдаа 1/2-1 цайны халбага давс хийж чанаарай.
-

Ингээд төмсийг уснаас сайтар шүүж аваарай.
-

Өндгийг мөн буцалсан усанд хийж 10-12 минут чанана.
-

Ингээд чанасан өндөг, төмсөө хөргөгчинд хийж 15-20 минут хөргөнө. Ингэснээр салат хийхэд тохиромжтой амттай болдог.
-

Үүний дараа өндгийг төмстэй адил хэмжээгээр жижиглэн хэрчинэ.
-

Сонгиныг үрж жижиглэн хэрчинэ. Мөн 150-170гр майноз /цөцгий хэрэглэж болно./, 1 хоолны халбага гичийг саванд хольж хутгана.
-

Өндөг, төмсийг хольж хийгээрэй.
-

Мөн хэрчсэн сонгино, хиам, майлз, өргөст хэмх, бууцай эсвэл яншуйг жижиглэн хэрчиж хийгээд давс, хар перцээр амтлаад сайтар хутгаж холиод хөргөгчинд дор хаяж 30 минут хөргөөж амраагаарай.
-

Амт оруулах үүднээс 1/2 цайны халбага уксус /цуу/ хийж хутгаж болно шүү.
-

Та салатыг улам аривжуулахыг хүсвэл чанасан лууван, вандуй, эрдэнэ шиш хийж баяжуулж болно.
-

Ингээд шинэхэн ногоон сонгиноор амтлаарай.
-

Ингээд сайхан хооллоорой.
-

Цагаан сарын буузны амтат салат бэлэн боллоо.
