АМРАЛТЫН ӨДРИЙН ХООЛ:Гоймонтой тахианы шөл

2016 оны 10 сарын 08

Гэрийн эзэгтэй нар аа, өвлийн хүйтэнд дархлаа сайжруулах үүднээс гэр бүлийнхэндээ амттай, шимттэй шөл хийж өгч байгаарай. Энэ удаад гоймонтой тахианы шөл хийх жорыг орууллаа.

  1.  

    2 тахианы цээж мах, 2 майлзны үндэс, 2 ширхэг лууван, 1/2 сонгино, яншуйг угааж цэвэрлээд хэрчилгүйгээр том саванд хийнэ.

  2.  

    Ингээд ус хийгээд 1 цайны халбага сармисны нунтаг /чеснок/, 1 цайны халбага хар перц, 1 цайны халбага давс хийж хутгаарай.

  3.  

    Шөлийг буцалсны дараа галын хэмийг багасгаж, савыг таглаад 1 цаг зөөлөн гал дээр буцалгаарай. Ингэснээр өтгөн сайхан тахианы шөл гарна.

  4.  

    Шөлний дээр тунах тосыг шүүж аваарай. Ингэснээр шөл илүү амттай болох болно.

  5.  

    Ингээд тахианы махыг шөлнөөс гаргаж аваад хөргөөрэй.

  6.  

    Мөн бүх ногоон сайтар шүүж гаргаарай.

  7.  

    Хоосон үлдсэн тахианы шөлөнд тахианы шөл амтлагч, мөн нэмэлт давс, перц болон өөрийн хүссэн бусад амтлагчаас сонгож хийгээрэй. Ингээд дахин буцалгана.

  8.  

    Шөл буцлаж байх хооронд тахианы махыг жижиглэн хэрчинэ. Удаан буцалсан болхоор тахианы мах амархан үйрч сална.

  9.  

    Мөн лууван, сонгино, майлз, яншуй гэсэн ногоонуудаа хэрчиж 1 хоолны халбага тосонд 3-5 минут зөөлөн болтол нь хуурна.

  10.  

    Ингээд хуурсан ногоо болон тахианы махыг буцалж буй шөлөндөө хийж 5-10 минут буцалгаарай. Ингэхэд лууван зөөлөрч болсон байх болно.

  11.  

    Үүний дараа гоймонгоо хийж 10-12 минут үргэлжлүүлэн буцалгана. Шөлний нарийн урт, савхан эсвэл мушгиа хээтэй гоймон ч байсан болно. Гоймон зөөлөрч, шөл сайхан амттай болсон байх болно.

  12.  

    Ингээд амтат гоймонтой тахианы шөл маань бэлэн боллоо. Та өөрийн хүссэнээр тахианы шөлөө баяжуулж болно шүү. Жишээ нь төмс, чинжүү, вандуй, өргөст хэмх, улаан лооль, өндөг хийж шөлийг улам сайхан амттай болгож хийгээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17273
0 эможи
keyboard_arrow_up