АМРАЛТЫН ӨДРИЙН ХООЛ:Үхрийн махтай ногоотой шөл

2017 оны 8 сарын 26

Та орой ажлаасаа ядарч ирээд алжаал тайлах амтат хоол идмээр санагдавч хийхэд хялбархан ямархуу хоол байдаг билээ хэмээн толгойгоо гашилгах үе байдаг уу? Тэгвэл амттай, тэжээллэг хэрнээ хийхэд тийм ч их хөдөлмөр орохгүй ногоотой шөл хийх жорыг хүргэж байна.

  1.  

    Үхрийн махыг дөрвөлжин хэлбэртэй хэрчээд хайруулын тавганд 1 хоолны халбага тос халагаад махыг хийж гадна талаараа бага зэрэг түлэгдэж бор болтол нь шарна. Хэрвээ та хоолоо хурдан хийж идэхийг хүсвэл махыг жижиг талдаа хэрчинэ. Зөөлрүүлж чанах цаг байгаа бол үхрийн махаа томдуу хэрчээрэй. Ингээд галыг унтраагаад таглауж тавиарай.

  2.  

    өөр хайруулын тавганд 1-2 хоолны халбага тос хийж халаагаад хэрчсэн сонгиноо хийж 2-3 минут хуурна, Дараа нь хэрчсэн төмс, лууван, майлз, вандуйгаа хийж 5-7 минут хуурна. Үүний дараа үхрийн шарсан махаа хийгээрэй. Мөн томатны сүмс, давс, улаан перц, хар перц, нунтаг сармис, гоньд зэрэг амтлагчыг хийж зөөлөн гал дээр сайтар хутгаад 15-20 минут хуурна.

  3.  

    Үүний дараа усыг хийж 40-50 минут ширүүн гал дээр буцалгана. Хэрвээ танайд битүү чанагч байдаг бол битүү чанагчинд 1 цаг чанахад үхрийн мах ялз чанагдаж, ногоо нь зөөлөрч амттай өтгөн шөл болсон байдаг.

  4.  

    Хэр удаан чанана төдий чинээ сайхан амттай болно. Удаан чанах гэж байгаа бол мах, ногоогоо төдий чинээ том хэрчинэ гэдгийг мартаж болохгүй.

  5.  

    Ингээд сайхан хооллоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17272
0 эможи
keyboard_arrow_up