Пиццаны гурилыг хэрхэн бэлтгэх вэ?
Пицца бол хамгийн түгээмэл түргэн хоолны нэг. Гэхдээ амттай пицца хийе гэвэл эхлээд гурилыг бэлтгэх нь хамгийн нарийн, чухал ажил байдаг. Зүгээр нэг зуурсан гурилаар пицца хийх гэж оролдоод ч хэрэггүй. Таны хийх пиццаны амт доорх жороор сайтар зуурч бэлтгэсэн гурилнаас шалтгаална
1. Халуун бүлээн усанд исгэгч, давс хийгээд хутгалгүйгээр 10 минут байлгахад давс аяндаа усанд уусч, исгэгч дэвтэж усны дээр хөвж гарч ирнэ
2. Хуурай гуриланд 5гр орчим давс хийж савтай гурилны голд бага зэргийн нүх гаргаж оливын тос хийнэ
3. Үүний дараа өмнө бэлтгэсэн зуурмагны усаа хийнэ
4. Ингээд зориулалтын миксерээр 5 минут орчим зуурч 10 минут амраагаад дахин сайтар миксердэж зуурна
5. Миксер байхгүй бол гараар сайтар зуурч нухна. Ингэхдээ голд нь 10 минут гурилаа амраахыг мартуузай
6.Сайтар зуурч нягтаршсан гурилыг гаднаас нь оливын тосоор тослож битүү нөхцөлд 40-50 минут байлгана. Ингэснээр пиццаны гурил исч, хөөж зөөлөрсөн байх болно.
Ингээд таны пиццаны гурил бэлэн боллоо.
Амттай пицца хийгээрэй амжилт хүсье!!!