Таны бүсэлхий, нуруугаар чилж өвдөөд байна уу

2015 оны 2 сарын 05

Бүсэлхий нурууны өвдөлт: Насанд хүрсэн хүн амын ойролцоогоор тэн хагас хувь нь амьдралынхаа явцад халдвар-үрэвсэл, хавдар, шим солилцлын өөрчлөлтөөс үл шалтгаалах хүчин зүйлээр үүсэх бүсэлхий нуруу, мөчний өвдөлтийн тохиолыг нэг бус удаа амссан байдаг. Нуруу, мөчний өвдөлтийн улмаас өвчтөн эмнэлэгт олон дахин хэвтэх хийгээд хөдөлмөрийн чадвараа урт, богино хугацаагаар алдсанаас нийгэм, эрүүл мэндэд учирах эдийн засаг, санхүүгийн хохирол үлэмж ихээр тоологдоно. 

Нурууны нугалмын бүтэц, үйл ажиллагаа:Нурууны нугалам нь доошилох тусмаа хэмжээ нь томордог бөгөөд бүсэлхийн нугалам нийт нурууны өндрийн 25 хувийг эзэлдэг байна. Хүний нуруу нь хэвийн үедээ 4 муруйлтыг хүзүү, сээр, бүсэлхий, ууцны хэсэгт тус тус үүсгэдэг. Зэргэлдээ орших 2 нугалам, тэдгээрийн хооронд байрлах дискийг нурууны нугалмын үйл ажиллагааны нэгж гэдэг.

Диск нь судас болон мэдрэлжүүлэлтгүй бөгөөд нуруунд ирсэн ачааллын үед 2 нугалам дискийн тусламжтайгаар тусгаарлагддаг байна. Нугалмын урд хэсэг нь нугалмын их бие бөгөөд тулгуурын үүрэг гүйцэтгэдэг. Харин арын хэсэг нь нугас, мэдрэлийг хамгаалахын зэрэгцээ хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцдог. Нурууны сувганд байрлах нугас нь сээрнээс бүсэлхийд шилжих нугаламын түвшинд “адуун сүүл” гэгдэх мэдрэлийн багцыг үүсгэдэг. Энэ нь цаашаа суудлын болон гуяны мэдрэл болдог.

Бүсэлхий нуруу өвдөх шалтгаан: нуруунд ачаалал ихсэх, хүнд юм өргөх, гэнэт огцом хөдөлгөөн хийх болон гэмтлийн үед үүснэ. Хэдэн өдрөөс хэдэн долоо хоног үргэлжилбэл “цочмог”, харин хэдэн сараар үргэлжилбэл “архаг” гэнэ. Мэдрэл цочирох: бүсэлхий нурууны мэдрэл нь яс болон бусад эдээр механик даралт үүсгэснээс, өвчиний улмаас дискийн эмгэг, яс ургах, мэдрэлийн үрэвсэл үүснэ.

Радикулопати: дискийн эмгэгийн дискийн бүтэц өөрчлөгдөх, диск цүлхийх, дискийн ивэрхий улмаас мэдрэлийг цочироосноос болж үүснэ. Ингэснээх бүсэлхий нуруунаас доошоо хөлрүүгээ дамжин өвддөг байна.

Яс ургах: яс ургаснаар мэдрэлийг шахаж өвдөлт үүснэ. Артрит, нугалмын гулсалт, нугалам хоорондын зай нарийсах гэх мэт өвчин эмгэгийн үед тохиолдоно.

Бусад: бөөрний үрэвсэл, жирэмслэлт, өндгөвч, хавдар зэргийн улмаас бүсэлхий нуруу өвдөж болно.

Бүсэлхий нурууны өвдөлтийн оношилгоо: Ямар өвчнөөс шалтгаалан үүссэнийг тогтоохын тулд өвчний зовиур, ажил амьдралын дэглэмийг асууж судлах ба бодит үзлэг, рентген зураг, компьютер томографи CT, соронзон резонанст томографи MRI зэрэг шинжилгээнд үндэслэн оношилно.

Бүсэлхий нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх нь:Нурууны дасгал хөдөлгөөнөөр хичээллэх

Юмсыг хэрхэн зөв өргөж нуруундаа бага ачаалал авахыг сурах

Биеээ зөв байрлалаал авч явах суух, босох

Өөр өөр байрлалд унтаж сурах

Намхан өсгийтэй гутал өмсөх

Жингээ хянаж, хэвийн жинтэй байх 

 

Энэ удаагийн "Эрүүл мэнд" булангаараа танд "Топаз" эмнэлгийн хүний их эмч О.Ганболдын зөвлөгөөг хүргэлээ.

Хэрвээ та илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл 99107652, 89114515, 70000533 дугаарт холбогдоорой

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17160
3 эможи
keyboard_arrow_up