Цэлцгэнүүр хийх амархан шүү...

2015 оны 2 сарын 05

Хоолны дараах амтат зуушыг ч бас өөрийн гараар бэлтгэмээр байна уу? Тэгвэл аманд ороод аятайхан хайлах амтат цэлцгэнүүрийг хийх жорыг дэлгэе

Буцалсан халуун усанд элсэн чихэр хийж уустал нь сайтар хутгаарай

Ингээд желатинийг хийж хутгана. Дуртай өнгийн желатинаа сонгоорой

Желатин бүрэн уусч жигд болтол модон халбагаар сайтар хутгаарай

Ингээд ямар нэгэн өвөрмөц, гоё хэлбэр дүрстэй саванд хийж хөргөгчинд хийнэ. Зурган дээр дарсны хундганд хийсэн байна. Хөргөгчинд хийгээд нэлээн хэдэн цаг хөдөлгөөнгүй байлгах ба цэлцгэнүүр биежиж эхлэнэ. Маргааш өглөө хүртэл байлгасан ч болно

Цэлцгэнүүр бэлэн боллоо

Цэлцгэнүүрийг хөргөгчинд хийхээсээ өмнө хүссэн жимс жимсгэнийг хэрчиж, хэлбэрт оруулж хийж болно

Цэлцгэнүүр бэлэн болох үед амттай сайхан харагдах болно

Мөн ямар өнгийн желатин сонгосноос шалтгаалж солонгын долоон өнгө мэт харагдаж таны зоогийн ширээг чимэх цэлцгэнүүр хийгээрэй

Элдэв зүйл ашиглаж ямар ч хэлбэр дүрсэд оруулж болно. Энэ зөвхөн таны бүтээлч сэтгэхүйгээс шалтгаална

Хөргөгчний мөс хөлдөөгч ашиглаад дөрвөлжин хэлбэртэй болгож хийгээрэй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17148
0 эможи
keyboard_arrow_up