Өөх арилгах 50 шилдэг зөвлөгөө
1. Богино зайнд гүйж эхлэе. Та богино хугацааны хурдан айробикийн төрлийн дасгал хийснээр дасгал хийж дууссаны дараа ч өөх шатах процесс үргэлжилдэг байна.
2. Удаан гүйхгүй бай. Та удаан алхаж гүйснээр өөх огтхон ч шатахгүй бөгөөд харин ч бие дэх өөхийг хуримтлуулж булчингийн хэмжээг багасгадаг болох нь нотлогдсон байна.
3. Хүчээ ав. Биеэ хангалттай хэмжээнд халаасны дараагаар маш хурдтайгаар дасгал хийх хэрэгтэй.
4. Уул өөд мац. Боломжтой бүхий л хурдаараа дурын уул эсвэл шат өөд өгсөх нь маш өндөр ач тустай. Энэхүү үеийн 10-15 секунд доторх өөх шаталтын хэмжээ ердийн дасгалын 15 минуттай тэнцдэг байна.
5. Усны дасгал. Хэрвээ та усан дотор хөдөлгөөнийг маш хурдтайгаар хийвэл маш их хэмжээний өөх шатааж чадна.
6. Богино хугацаанд амар. Бэлтгэлийн явцад богино хугацааны амралт авах нь өөх шатаах явцыг хурдасгах болон зүрхний ачааллыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Урт хугацаанд амрах нь таныг дасгалдаа бүхий л хүчээ зарцуулахгүй байхад хүргэдэг.
7. Шатаж буйг мэдэр. Бэлтгэл хийх хугацаа лактикийн хүчлээ нэмэгдүүлснээр өөх шатаах гормоныг ялгаруулдаг байна.
8. Гүйцэд хий. Бэлтгэлээ хөлсөө гартал бүрэн гүйцэд заавал хий
9. Хоолны дэглэм бүү барь. Өөрийн идэж буй зүйлээ бага багаар өөрчил. Жишээ нь цайгаа элсэн чихэргүйгээр уух гэх мэт жижиг өөрчлөлтөөс эхлэн өөрийн хоолны дэглэмээ бүтээнэ.
10. Хангалттай унт. Чанартай сайн унтаж амрах нь ходоодонд өөх хуримтлахаас сэргийлдэг бодисийг боловсруулдаг.
11. Зууш бага хэрэглэ. Хэрвээ та пиво хөргөгчний гадна талхаа хөлдөөгчин дотор хадгалбал тэдгээрийг хэрэглэхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ?
12. Ухаантай зүсэлт. Та хоолоо идэхдээ бага багаар удаанаар зүсэж идэх хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа таны тархинд цадсан гэсэн дохио ирнэ.
13. Кофеноос татгалз. Кофеин агуулсан бүтээгднхүүн хэрэглэх нь өөх шатаахаас илүү өөх хадгалагч байх болно. Хэрвээ та өдөрт 1-2 аяга кофе уудаг бол огт дасгал хийгээгүйтэй адил
14. Хувиараа сана. Өдөр бүр жингээ хасах зорилгоо санах хэрэгтэй. АНУ- ын 3500 хүний дунд хийсэн судалгаагаар тэдний 44 хувь нь өдөр бүр жингээ нэмж байжээ.
15. Нээлттэй сэтгэ. Хоолныхоо хоорондох цагийг холдуул. Ядаж зургаан цаг. Эсвэл бэлтгэлтэй өдрөө давтамжтайгаар арай их идэж бусад өдөр арай бага ид.
16. Хоолоо сайн зажил. Хоолоо удаан зажлах нь ганц хоол шингээхэд сайн төдийгүй таны тархинд цадсан гэсэн дохиог хурдан илгээдэг байна.
17. Өндөг ид. Өглөөний цайнд бусад зүйлсийн оронд өндөг идэх нь өдрийн турш 260 ккл бага хэрэглэдэг болох нь судалгаагаар нотлогдсон байна.
18. Солгой гар. Солгой гараараа ид. Зөв гараараа амтгүй зүйлийг ч их иддэг.
19. Шейкээ өтгөн найруул. Шейкээ өтгөн найруулах нь удаан хугацаагаар өлсөх мэдрэмжийг дардаг байна.
20. Илүү их сүү уу. Сүү, тараг, бяслаг зэрэг кальци агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь өөх хуримтлахаас сэргийлдэг эсүүд үүсэхэд ач холбогдолтой байдаг байна. Хүн өдөр 1200 мл сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй ба энэ нь хоёр стакан сүү, нэг аяга тараг, бага зэрэг бяслаг гэсэн үг юм.
21. Боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхий. Бүх төрлийн амттан, лаазтай хүнсний бүтээгдэхүүнүүд нь таны биеийн жинг шууд нэмэгдүүлдэг байна.
22. Битгий стрест. Байнгын стрес нь таны тархинд энерги дутуу байна гэсэн дохио илгээдэг ба улмаар таны тархи автоматаар өөх хуримтлуулдаг.
23. Алх бас дахин алх. Боломж л гарвал алх. Австрали дахь нэгэн судалгаагаар суугаа ажил хийдэг хүмүүсийг 68хувь нь илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттай байсан байна.
24. Нэг алим нэг өдөр. Өдрийн хоолныхоо өмнө нэг алим идэх нь алимныхаа калорыг оролцуулахгүйгээр 187ккл бага нөхцөлийг бүрдүүлдэг байна.
25. Снейкийн дайралт. Хэрвээ та олон нийтийн хэрэглэдэг снейкийн тухай бодлоо өөрчилбөл тэдэнд татагдахаа больдог гэдгийг судалгаагаар нотолжээ.
26. Алмонд ид. Алмондын өөх тос нь хүний биед бүрэн шингэдэг ба бусад хоол хүнсний өөх тос хуримтлагдахаас мөн урьдчилан сэргийлдэг байна. Нэг удаа 20-с дээшийг бүү ид.
27. Хэтэрхий хатуу битгий бай. Өөртөө долоо хоногт нэг удаа хүссэн юмаа идэх чөлөө олго. Магадгүй та хэсэг хугацааны дараа хэрэггүй хүнснээс татгалзах байх.
28. Хоолны өмнөх дасгал. Бүхий л хоолны өмнө 20 тоот 3-н янзын дасгал хийн, 10 удаа суниа. Энэ нь илүү их хэмжээний энергий шатахад тусалдаг юм.
29. Өөхөө хайлуулахдаа анхаарлаа хандуул. Өөхөө хайлуулах тухай бодох нь өөх хайлах процессд нөлөөлдөг болох нь батлагдсан байна.
30. Амжилтандаа бэлд. Төлөвлөгөө боловсруулан алхам алхмаар турахдаа бэлд. 2-оос дээш долоо хоногийн төлөвлөгөө боловсруулан, яг өнөөдрөөс дасгал хийж эхэл.
31. Эерэг тогло. Өөртөө пицца идэж болохгүй гэж хэлэлгүйгээр стейк идэж болно шүү гэж хэлээрэй.
32. Хүчээ нэгтгэ. Өөртэйгөө адилхан зорилготой хүнтэй нэгдэж нэг нэгнээ идэвхижүүл.
33. Шатахуунаа цэцэглэх цаг. Тохиромжтой цагтаа бэлтгэл хий. Бүү хойшлуул.
34. Хүслээ хойшлуул. Өөртөө хоолоо хязгаарлаж буй түр зуурын гэж итгүүлэх нь таны хоолны зуршлыг дарах болно.
35. Юу идээд байгаагаа ажигла. Өндөр калоритай хүнснээс зайлсхий.
36. TV-ийн өмнөх оройн хоолноос зайлсхий. Хүн зурагт үзэж байхдаа хоолловол 288 ккл илүү хэрэглэдэг байна. Харин хүмүүсийн 41 хувь нь зурагт үзэж байхдаа хооллодог байна.
37. Ногоондоо! Хүнсэндээ их хэмжээний ногоо хэрэглэх нь цадсан мэдрэмжийг төрүүлдэг байна.
38. Хөх өнгийн таваг хэрэглэ. Хөх өнгө нь байгалийн хорыг илэрхийлдэг учир хэрэв хөх тавганд хоолоо хийж идвэл бага иддэг болох нь тогтоогдсон байна.
39. Идэх хэмжээгээ багасга. Хоол тус бүрийнхээ порцны 25 хувиар багасгаснаар та өлсөхгүйгээр 10 хувиар бага илчлэг авдаг байна.
40. Пиво уухгүйгээр улаан дарс уу. Вино нь пивотай харьцуулахад хамаагүй бага калори агуулдаг байна.
41. Кола уухгүй, хийжүүлсэн ус уу. Элсэн чихэр орсон аливаа бүтээгдэхүүн хэрэглэдэг хүн зүрхний шигдээсээр өвдөх магадлал 43 хувиар өндөр байдаг байна. Та хийжүүлсэн усан дээр лайм хийгээд ууж болно шүү дээ.
42. Жүржийн шүүс уухгүйгээр жүрж ид. Шүүс уухгүй бол та маш их калори хасч чадна.
43. Биеийн блиц. Дасгал хийх бүрдээ биеээ хэмж. Үр дүнг нь та мэдрэх болно.
44. Турахуйн гайхамшиг. Нэг гар нэг өвдгөөрөө газар тулан, нөгөө хөлөө сунган нугалан, нөгөө гартаа станк өргөх нь өөхийг маш сайн шатаадаг төдийгүй зургаан талт булчинг хөгжүүлдэг байна.
45. Дасгалаа эрт хий. Өглөөний цайнаас өмнө дасгалаа хий. Ингэснээр таны өөх л шатна. 7 хоногт 3-4 удаа өглөөний дасгалыг 15-45 минут хийх нь хамгийн сайн жин хасах арга байдаг байна.
46. Дайралт хий. Зөв дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм нь бүхий л өөхийг хайлуулж чаддаг байна.
47. Дасгал хийвэл их иднэ гэж бүү санаа зов. Учир нь үгүй гэдэг нь нотлогдсон байна. Зүгээр л хоол илүү амттай санагддаг.
48. Болж л өгвөл хурдан. Хамгийн хурдан хугацаанд бүх өөхөө хайлулж дуусгах гэж хичээ.
49. Орой идвэл таргална. Тиймээс өдрийн хоолоо сайн ид.
50. Үр дүнгээ мэдэр. Өөрийгөө толинд харан үр дүнгээ өдөр болгон мэдэр.