Ээжийг тэр хүнээс яаж салгах вэ?

2014 оны 4 сарын 17

Сайн байцгаана уу би одоо 20 настай. Та бүхэн надад чадахаараа зөвлөж туслаж өгөөрэй яагаад гэвэл би олон жил шийдэж чадаагүй юмаа. Манай гэр элэг бүтэн сайхан амьдралтай, би дээрээ олон ах эгчтэй айлын бага л даа ах эгч нар маань бүгд л 10 жилээ төгсөөд оюутан болоод хот хүрээ яваад тэндээ амьдралаа зохиоцгоосон улс. Ер нь би л байнга ээж аавтайгаа байдаг гэх үү дээ. Асуудлын гол нь ЭЭЖ. Ээж одоо 50-тай аав 60-тай, бараг 5 жилийн өмннөөс ээж аавыг араар тавьж эхэлсэн. Эхэндээ ах эгч нар тэгж болохгүй гэж гуйж уурлаж янз янзаар үзээд тэр явалддаг хүнээс нь салгаж чадаагүй, сүүлдээ тэд нар тоохоо ч больсон ер нь энд амьдардаггүй хүмүүс манай амьдралыг яаж мэдэхэв дээ.

Ээжийн явалддаг тэр айл гэр үймүүлсэн балиар залуу руу би зөндөө ярьж байсан уурлаж үзлээ уйлж үзлээ гуйж үзлээ, аав маань та 2-г мэдээд бие нь их муудна угаасаа зүрх муутай хүн гэж хэлээд тоосон зүйл алга, ээжтэй зууралдаад байгаа учир нь ээж мөнгө өгөөд байдаг. Ээж маань насаараа ажил хийгээгүй аав л гэрээ авч явдаг аавын цалинг тэр балиар амьтандаа аваачиж өгөөд байдагт ямар их уур хүрдэг гээч. Аав маань тэр 2-н явдлыг мэднэ гэхдээ л ээжид маань хайртай болохоор ээжийг тэр хүнээсээ салаад сайхан амьдрана гэж их хүлээсээн, тэгсэн ч ээж ааваар тэжээлгэж бид 2-той амьдарсан мөртлөө сэтгэл нь өөр айлд.

Тэрэнтэйгээ утсаар ярьж уулзаж байгаад аавд өчнөөн баригдсан аав уурлаал өнгөрдөг. Өчнөөн жил хамт амьдарсан болохоор салгах гэдэг нь хэцүү хүмүүсээ би яах вэ ээжийг тэр хүнээс яаж салгах вэ? Би ээжийн нууц амрагтай нь уулзаж ярилцсан 40-өөд насны архичин амьтан байдаг юм байна лээ эвээр ярьсан биш би өөрөө янхан гичийгээрээ дуудуулсан. Та бүхэн чадахаараа зөвлөж өгөөрэй баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1683
0 эможи
keyboard_arrow_up